
Италиас буцаан өгсөн 796 түүх соёлын дурсгалт зүйлсийг 04-р сарын 10-ны өглөөний 06:54 минутад Бээжингийн Гаалийн ажилтнуудын хяналт шалгалтын дор Бээжин хотын олон улсын онгоцны буудалд хүлээн авлаа.
Хятадын түүх соёлын 796 дурсгалт зүйлсийг орон нутгийн цагаар 04-р сарын 09-ний өдрийн 15:20 минутад Итали улсаас Хятад улс руу нисэх онгоцоор явуулсан аж. Найман цаг гаруйн аяллаар Бээжин хотод ирсэн байна.

2007 онд Италийн соёлын цагдаа нар үндэсний соёлын дурсгалт зүйлсийн захаас хууль бусаар сэжиглэгдсэн Хятадын нэлээд хэмжээний соёлын дурсгалт зүйлсийг хураан авчээ. Ийн тэр даруйд шүүх хурлыг эхлүүлсэн байна. Хятадын Үндэстний соёлын дурсгалын газар нь холбогдох мэдээллийг авч, Италийн Соёлын өвийг хариуцсан байгууллага нэгжтэй холбоо барьж, түүх соёлын дурсгалт зүйлсийг эргүүлэн авах ажлыг эхлүүлэв. 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст Италийн шүүхээс Хятад улсад түүх соёлын 796 дурсгалт зүйлсийг буцаан өгөх шийдвэр гаргаж энэ жилийн 03-р сарын 23-ны өдөр хоёр улсын удирдагчид уулзах үеэр Италийн төлөөлөгчид Хятадын талд алдагдсан түүх соёлын 796 дурсгалт зүйлсийг буцаан өгөх гэрээнд гарын үсэг зурав.

Бээжин хотын Гаалийн газраас танилцуулснаар, энэ удаад Хятадын соёлын дурсгалт зүйлсийг буцаан авч ирсэн нь сүүлийн 20 жилийн хугацаанд цар хүрээгээр хамгийн том үйл ажиллагаа болж байгаа болно. Бээжингийн Гаалийн газар нь холбогдох бичиг баримт, гаалийн бүрдүүлэлтийг аль болох түргэн шуурхай гүйцэтгэсэн байна.
