solongonews
Ши Жиньпиний шинэ оны мэндчилгээг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэв
2019-01-02 16:15
Ши Жиньпиний шинэ оны мэндчилгээг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэв.

Шинэ оны босгон дээр Хятад улсын дарга Ши Жиньпин 2019 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн, өнгөрсөн нэг жилийн хөгжлийг дүгнэж, ирж буй шинэ оны боломж, сорилтын тухай өгүүлсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпиний шинэ оны мэндчилгээг өндрөөр үнэлж, Хятадын хөгжил ард түмэндээ өгөөжтэй байгаа, Хятадын нээлттэй хөгжил дэлхий дахинд хувь нэмрээ оруулж байгааг сайшааж байна гэжээ.

Индонезийн зөвлөхүүдийн Азийн инновацийн судалгааны төвийн дарга, Индонезын АСЕАН-ны Нань-Ян сангийн дарга Бамбан Сурёно: Хятад улс өнгөрсөн нэг жил хөдөөгийн 10 сая иргэнийг ядуурлаас ангижруулсан нь асар их амжилт юм. 1.3 тэрбум хүн амтай Хятад орон ядуурлыг бүрмөсөн арилгавал хүн төрөлхтний түүхэнд хөшөө дурсгалын шинжтэй амжилт болно гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Дорно дахины судалгааны газрын дарга Алексей Маслов: БНХАУ улс орныхоо тогтвортой хөгжлийг баримтлан, өөрчлөлт нээлтийн бодлогоо гүнзгий ахиулж байна гэжээ.

Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн найрамдлын шагналын эзэн, Их Британийн 48 корпорацын клубийн тэргүүн Стефен Перри, АНУ-ын Хятад судлаач мэргэжилтэн, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн найрамдлын шагналын эзэн Роберт Кон, Францын Хятад судлаач мэргэжилтэн, Парисын УIII их сургуулийн геополитик судлалын доктор Пиерре нар Ши Жиньпин даргын шинэ оны мэндчилгээг өндрөөр үнэлсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл