Алдрай бяцхан үр нь Ээжээ ээжээ яагаад гэсээр асуудаг асуулт нь "Яасан ч яадаг юм танд хамаагүй" гэсэн хариулт болж хувираа юу? Түүний өсөлт хөгжилт таны санааг зовоож байна уу? Хонгор минь тайвшир! Эхлээд гүнзгий амьсгаа ав, дараа нь алгуурхнаар өөрийн бага насаа дурсаад нэг үзээрэй. Хэрсүү, дэггүй, гэнэн томоогүй балчир насандаа та бид бүхэн л аливааг хийж туршиж үзэх дэврүүн сэтгэлээр хандаж байсан шүү дээ.

Охидтойгоо ойлголцож болох хамгийн энгийн зүйлсийг танд хэлж өгье!
1.Түүнтэй найзын харилцаатай бай
Юунд дуртай, юу хийхийг хүсдэг, ямар хөвгүүн таалагддаг, ямар хүүхдүүдтэй найзалдаг гээд бүх зүйлийн талаар илэн далангүй ярилц. Магадгүй түүний сэтгэлийг зовоож, шаналгааж буй зүйл байгаа ч юм бил үү? Түүний хувьд хамгийн том авралын элч ээж нь гэдгийг мэдэж байгаа биз дээ.
2. Ямар ч нууцгүй байхыг хичээ
Ээж охин хоёрын хооронд ямар ч нууц байх ёсгүй. Охин тань ямар нэгэн зүйл нуугаад эхэлбэл түүнийг загнахаас урьтан эвтэйхнээр түүний сэтгэлд сэв хийлгүй асуугаарай. Гэхдээ найзын хувиар асуухаа мартваа. Хэтэрхий албаны ба шууд хэл хэмээн тулгаж асуувал ичиж зовон нуух тал бий шүү. Улмаар энэ нь сэтгэлийн дарамт зовиур болж хичээл номноос хөндийрөн дуугаа хураах зүйл ч болох өндөр магадлалтай шүү
3.Бүхнийг бүү эсэргүүц
Оройтсон болохоор чинь ахиж чамайг гаргахгүйдээ биш яагаад оройтсон юу хийсэн талаар асууж гарч болох эрсдлийн талаар ярилцаж зөвлөгөө өгөөрэй. Үеийн залуус сэтгэлийг нь гижигдэн хаа нэг хамт таарвал шуудхан л чиний насан дээр хичээлээс өөр юу ч бодох ёсгүй хэмээн эсэргүүцэхийн оронд найзалж үерхэж болох хөвгүүн эсэхийг мэдээрэй. Ярилц ярилц бас дахин ярилц. Охид ээжтэйгээ 5 наснаас эхэлж юу ч нуухгүй ярилцаж байж амьдралынхаа зөв шийдвэрийг 80% амжилттай шийддэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс л ярилцах хамгийн чухал.
4. Шийтгэл гэмээ хүлээлтийг өөрөөс нь асуу
Буруу зүйл хийснийхээ төлөө гэмээ хүлээж сурах түүнчлэн ахиж алдаа гаргахгүйн тулд энэ зүйлийг хэвшил болгоорой. Буруу зүйл хийснийх нь төлөө загнах нь өсвөр насны охидын 38% гэмээ ухаарч үлдсэн хувь нь ээж намайг ойлгохгүй байна гэж боддог. Хэзээ ч охиноо үнэнээ хэлснийх нь төлөө бүү шийтгэ. Найз найзаасаа их олон зүйл сурдаг гэдгийг мартаагүй биз дээ.
5. Охиндоо үргэлж зөв үлгэр дуурайлал болоорой
"Бусад айлын хүүхдүүд ийм байхад чи өөригйөө хар"-энэ үг охины тань зүрхэнд хамгийн том сэв хийх зүйл юм шүү. Энэ үгнээс болж аав ээжийгээ хүртэл харьцуулж эхэлдэг. Та л энэ харьцуулалтыг зааж өгсөн шүү дээ. Үргэлж буруу аргаар ашиг шимийг олж бусдыг гоочилдог ээжийн охин тийм л болж өсч торниодог. Тиймээс яг одооноос өөрийн зан араншин охинтойгоо харьцах харьцаагаа цэгнээрэй.
