2022 онд Хятадын автомашины үйлдвэрлэл 27 сая 21 мянгад хүрч 3.4 хувиар нэмэгдэн, борлуулалт 26 сая 864 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгджээ. Хятадын авто машины борлуулалт жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна.
Хятадад шинэ эрчим хүчний машинууд амжилттай хөгжиж байна. 2022 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 7 сая 58 мянга, борлуулалт 6 сая 887 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 96.9 болон 93.4 хувиар өсөн, зах зээлд эзлэх хувь 25.6 болов. 2022 оны 12-р сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус бүр 795 мянга, 814 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс дунджаар 51.8 хувиар өссөн байна. Шинэ эрчим хүчний автомашины үндсэн төрлүүдийн дотроос цэвэр цахилгаан автомашин, залгуурт гибрид автомашины үйлдвэрлэл, борлуулалт түргэн өсөлтөө хадгалсаар байна.
2023 онд чипний нийлүүлэлтийн хомсдол зэрэг хүндрэлүүд буурч, салбарыг дэмжих бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр дотоодын автомашины зах зээл тогтвортой, хөгжлийн нааштай чиг хандлагатай байх болно.
