
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар өсөж, тухайн орон нутагт 200 мянга гаруй ажлын байр бий болгожээ.
Оны эхний гурван улиралд Хятад болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орны худалдааны хэмжээ 780 тэрбум ам.доллараас давж, өнгөрөгч оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн эргэн тойрны орнуудад 9 тэрбум 600 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, зам дагуух орнууд Хятадад бодитой хөрөнгө оруулсан хэмжээ 4 тэрбум 240 сая ам. долларт хүрсэн байна. Улмаар шинээр байгуулсан аж ахуйн нэгж нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 30 хувиар нэмэгдсэн. Хэвлэлийн бага хурлаар Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн:
- Өнөөг хүртэлх байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүд зам дагуух 24 оронд хилийн чанадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны олон бүс байгуулж, тухайн орон нутагт 200 гаруй мянган ажлын байр бий болгосон гэж мэдээллээ.
