solongonews
Эхний хагас жилд гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ 18.7 хувиар нэмэгдэв
2018-07-18 18:56
Эхний хагас жилд гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ 18.7 хувиар нэмэгдэв.

Энэ сарын 17-ны өдөр Хятадын Худалдааны яамнаас нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний хагас жилд Хятадын хөрөнгө оруулагчид дэлхийн 151 улс орон, бүс нутгийн 3617 хилийн чанадын аж ахуйн нэгжид санхүүгийн бус шууд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 51.18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 18.7 хувиар нэмэгдсэн юм. Хятад улсын гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ эрчтэй хөгжлийн түвшинд байна гэжээ.

Хятадын Худалдааны яамны хамтын ажиллагааны газрын худалдааны зөвлөх Хань Юн: "Бүс ба зам" дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 12 хувиар нэмэгдэв. Мөн гадаад дахь хөрөнгө оруулалтын арга хэлбэр шинэчлэгдэж, хил дамнасан аж ахуйн нэгжүүдийг нэгтгэхийг чухал үздэг болсон гэжээ.

Энэ оны эхний хагас жилд гадаад дахь хөрөнгө оруулалт нь түрээсийн, худалдааны үйлчилгээний салбар, үйлдвэрлэл, уул уурхайн салбар, бөөний, жижиглэн худалдааны салбарт төвлөрсөн байна. Үл хөдлөх хөрөнгө, спорт, зугаа цэнгээний салбарт харин шинээр нэмэгдсэн төсөл байхгүй байж, ашиггүй хөрөнгө оруулалтыг үр ашигтай зогсоож чаджээ.

Эхний зургаан сарын тоо бүртгэлээс үзвэл Хятадын аж ахуйн нэгжүүд хилийн чанад дахь 46 оронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, нийт 34.87 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тухайн бүсийн 280 мянган хүнийг ажлын байраар хангасан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл