solongonews
Юанийн ханш урт хугацаанд тогтвортой байх болно
2016-12-01 22:19
Юанийн ханш урт хугацаанд тогтвортой байна.

Хоёр хоногийн хугацаатай "2016 Юанийн дээд хурал" Бээжинд болж байна. Энэхүү дээд хурлыг Азийн Банкир сэтгүүлээс голлон эрхэлж, хуралд олон орны засгийн газрын 200 гаруй албан тушаалтан, нэрт эрдэмтэн, банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж болон үндэстэн дамнасан компанийн өндөр тушаалтнууд оролцож, юань олон улсын валют болж буй болон юаньтай холбоотой худалдаа, хөрөнгө оруулалт хийгээд үнэт цаас зэрэг асуудлаар хамтдаа судлан хэлэлцсэн байна. Хуралд оролцсон мэргэжилтэн хэлэхдээ, урт хугацаанд юанийн ханш буурах боломжгүй юм. Ойрын хугацаанд Америкийн Холбооны Нөөцөөс хүүгээ нэмэх таамаглалын талаарх нөлөөллийг хэт өндрөөр үнэлэх шаардлагагүй юм гэжээ.

Хуралд оролцсон мэргэжилтэн хэлэхдээ, сүүлийн үед ам.доллартой харьцуулсан юанийн ханшид өөрчлөлт гарлаа. Үнэн хэрэгтээ ам.доллар өссөнөөс биш юанийн ханш буураагүй юм. Зээлжих эрхтэй валютуудын хувьд, юанийн ханшид томоохон өөрчлөлт гараагүй юм. Харин иен, стерлинг зэрэг валюттай харьцуулахад юанийн ханш өсөж, зөвхөн ам.доллартой харьцуулахад юанийн ханшид өөрчлөлт гарсан байна. Энэ нь ам.доллар маш хурдтай өсөж буйг харуулж байгаа юм.


Юанийг багтаасан валютын ханшийн өөрчлөлт болон хойшдын хандлагын хувьд, Хятадын Банкны олон улсын судалгааны компанийн ерөнхий захирал Цао Юаньжэн хэлэхдээ,"Энд би 2 чухал үзүүлэлтийг онцолж анхааруулъя. Нэг нь PPI буюу Борлуулалтын Орлогын Өсөлт өсөн нэмэгдэж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Нөгөө нь, үйлдвэр аж ахуйн нэгжийн ашиг орлогоос авч үзвэл, улсын өмч, хувийн хэвшлийнх ч ялгаагүй бүгд нэмэгдэж байна. Хэрвээ аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогын хэмжээ нэмэгдэж, тэдний гаргасан хөрөнгө мөнгөө буцааж төлөх чадавх дээшилж байгаа бол Хятадын эдийн засаг үүнээс доош буурахгүй гэсэн үг. Ингэвэл Хятадын валютын бодлогод сэдэлтийн шинжтэй нэн зөөлөн арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлэхгүй тул нөөцийн хэмжээг багасгах, хүүг бууруулах арга хэмжээ авах шаардлагагүй юм. Энэ нь юаньд маш чухал макро орчин бүрдүүлж өгөх тул үнэ ханш нь удаан хугацаагаар тогтвортой байж, буурахгүй байхыг баталж чадах юм" гэжээ.

Цао Юаньжэны үзэж байгаагаар, эдийн засагт юань тулах цэг болж байгаагаас гадна юаниар тооцоолох хөрөнгө ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.

Юанийн ханшийн асуудал нь зөвхөн валютын асуудал биш, юанийн хүүгийн асуудал байгаа юм. Хэрэв ирэх нэг жилд юанийн ам.доллартай харьцах ханш сулран 3 хувиас буурахгүй бол юаниар тооцоолох хөрөнгийн ашиг их гарах юм. Энэ бол юанийн хөрөнгийн зах зээлд тогтвортой байхын үндэс болно гэжээ.
Үүнээс гадна, АНУ-ын холбооны нөөц 12-р сард хүүгээ нэмэгдүүлэх нь тухайн салбарын нийтлэг ойлголт болоод байна. Мөн юанийн ам.доллартай харьцах ханш сулрах чухал нөхцөлийн нэг гэж үзэж байна. Гэвч Бао Шан банкны ахлах эдийн засагч, Дэлхийн банкны Зүүн Азийн бүсийн ахлах эдийн засагч байсан Хуа Эрчэн хэлэхдээ, АНУ-ын холбооны бэлтгэл комиссын хүүгээ нэмэгдүүлэх бодлогын нөлөөг өндрөөр үнэлсний хэрэггүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, "АНУ-ынхолбооны нөөц 12-р сард хүүгээ нэмэгдүүлэхийн нөлөөг зах зээл хэт анхаарч байна. АНУ-ын холбооны нөөц зах зээлд нөлөө үзүүлэх хэмжээ урьдынхаас ихэд суларсан. Жишээ татаж хэлэхэд, өнгөрсөн жилийн 12-р сард банк санхүүгийн хямрал болсны дараа анх удаа хүүгээ нэмэгдүүлэхэд АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын хүү нь нэмэгдээгүй хирнээ буурч, энэ онд 1.5 хувь болсон байна. Энэ талаас авч үзвэл зах зээлд ямар ч нөлөө үзүүлсэнгүй гэж болно. Бодит эдийн засгийн цогцод ямар ч тусгал үзүүлж чадахгүй юм гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл