solongonews
Хятад улс 2018 онд Өмнөд туйлд анхны нисэх онгоцны буудлаа барина
2017-04-14 11:11
Хятад улс 2018 онд Өмнөд туйлд анхны нисэх онгоцны буудлаа барина.

Хятад улс 2018 онд Өмнөд туйлд өөрийн анхны нисэх онгоцны буудлаа барьж эхлэхээр шийдвэрлэжээ. Уг нисэх онгоцны буудал нь бүх загварын нисэх онгоц хүлээн авах боломжтой байх аж. Энэ тухай Хятадын туйлын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Снь Бо мэдээллээ.
 
“Мэргэжилтнүүд “Жүн Шань” станцын дэргэд хөөрөх буух зурвас барих гурван километр урт газрыг судалж үзсэн хэмээн “Рэнь Минь Ры Бао” сонин түүний хэлснийг иш татжээ. Сүнь Бо-гийн ярьснаар “нисэх онгоцны буудал эхэндээ зөвхөн хөөрөх буух зурвастай байх” аж. Дараагийн үе шатанд нэмэлт хөөрөх буух зурвас барьж, нисэх онгоцны буудлын дэд бүтцийг өргөжүүлнэ. Нисэх онгоцны буудал барьснаар БНХАУ-ын эрдэмтдийн ажлын бүтээмжийг эрс дээшлүүлнэ гэж “China Daily” сонинд бичжээ.
 
Одоогийн байдлаар Хятадын эрдэмтэд шороон хөөрөх зурвас дээр болон тэгшхэн мөсөн дээр суух чадвартай “Шюэ Ин 601” хөнгөн нисэх онгоцыг ашиглаж байгаа юм. Энэ нисэх онгоц нь туйлын хүнд нөхцөлд судалгаа шинжилгээ явуулах, Антарктидын хүрч очиход бэрх районуудад ачаа хүргэх, аврах, эрэн хайх ажиллагаа явуулах зориулалттай ажээ.
 
Хятадын эрдэмтэд 1984 оноос хойш Антарктид тивд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний үйл ажиллагаа эрс идэвхэжсэн юм. Одоогийн байдлаар, Хятадын "Чан Чэн", "Жүн Шань", "Күнь Лүнь", "ТайШань" гэсэн дөрвөн станц Өмнөд туйлд ажиллаж байгаа бөгөөд удахгүй тав дахь станц нээгдэх гэж байгаа аж. 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : ССТV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл