solongonews
Эвенк хошууны Толиот бөхийн барилдаанд Идэр тэргүүлэв
2016-03-01 15:21
Эвэнх хошууны Толиот бөхийн барилдаанд Идэр тэргүүллээ.

2016 оны Хөлөнбуйр хотын шилдэг бөхийн шалгаруулалт, Толиот бөхийн барилдааны дөрөвдүгээр талбайн барилдаан болон хамгийн сүүлийн нэг талбайн барилдаан болж өндөрлөв. Энэхүү барилдаанд Хөлөнбуйрын Идэр тэргүүлсэн байна.

2016 оны Хөлөнбуйр хотын шилдэг бөхийн шалгаруулалт болон зургаа дахь удаагийн Толиот бөхийн барилдаан ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Шилийнголын Баруун Үзэмчин хошууны уугуул, Далай Аварга Цагаанзаан хоёр удаа тэргүүлж хоёр удаа үзүүрлэж байсан бол Зүүн Үзэмчин хошууны уугуул, Аварга Баярбаатар нэг тэргүүлж гурав удаа үзүүрлэж байжээ. Хөлөнбуйрын Шинэ Барга Баруун хошууны Сэнгэгарав нэг удаа үзүүрлэж, нэг удаа шөвгийн дөрөв, шөвгийн наймд тус тус шалгарч байжээ.

Далай Аварга Цагаанзаан

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл