solongonews
Францад батлагдсан шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй байна
2021-07-22 20:14
Францад батлагдсан шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй байна.

Синьхуа Агентлагийн мэдээ, Францын Ерөнхий сайд Кастей 21-ний өдөр тус улсын "КОВИД"-оор батлагдсан өвчтөний 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс гэж мэдэгдэж, олон нийтийг идэвхтэй вакцин хийлгэхийг уриалав.

Кастей Францын телевизийн нэгэн нэвтрүүлэгт коронавирусийн шинэ хувилбар дельта вирус нь нэн илүү халдварлах хүчин чадалтай байгаагийн улмаас тус улсад өнгөрсөн долоо хоногт халдвараар оношлогдсон тохиолдлын тоог 140 хувиар өсгөхөд хүргэсэн юм. 20-нд шинээр бүртгэгдсэн 18 мянга гаруй тохиолдлын 96 хувь нь коронавирусийн эсрэг вакцинаа хийлгээгүй байна гэжээ.

Кастей Францын ард түмнийг вакцинжуулалтыг идэвхтэй хийхийг уриалав.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, 20-ны оройны байдлаар Францын иргэдийн 56.6 хувь нь дор хаяж нэг тун коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд хүмүүсийн 46.4 хувь нь вакцинжуулалтыг хийж дууссан байна. Мэргэжилтнүүд Дельта омог зэрэг халдварт вирусний эсрэг сүргийн дархлаа бүрдүүлэхийн тулд хүн амын 90 гаруй хувийг вакцинжуулах шаардлагатай гэж үзэж байна.

Францын нийгмийн эрүүл мэндийн салбараас 21-ний өдөр нийтэлсэн мэдээллээр, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 21 мянга 539 хүн халдвараар оношлогдсон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 5 сая 911 мянга 601 тохиолдол батлагдсан байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл