Сэтгүүлч 24-ний өдөр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас ойлгосноор: эхний 10 сард Хятад улсын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тогтвортой байж, программ хангамжийн бизнесийн орлого жилдээ 8421.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар өсөн, өсөлтийн хурд нь эхний 3 улирлынхаас 0.2 пунктээр нэмэгдсэн байна.
Программ хангамжийн бизнесийн орлогын өсөлтийн хурд бага зэрэг өссөн ч нийт ашгийн өсөлт мөн хурдацтай байна. Эхний 10 сард программ хангамжийн салбарын нийт ашиг 1004.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар өсөж, өсөлтийн хурд нь эхний 3 улирлынхаас 1.8 пунктээр нэмэгджээ.
Мэдээллийн технологийн үйлчилгээний орлого хурдацтай өсөлтөө хадгалж байна. Эхний 10 сард мэдээллийн технологийн үйлчилгээний орлого 5458.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн байна. Үүний дотор үүлэн тооцоолол болон том дата үйлчилгээний нийт орлого 823.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар өссөн бол нэгдсэн хэлхээний дизайны орлого 228.6 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 13.0 хувиар өсөж, цахим худалдааны платформын техникийн үйлчилгээний орлого 838.6 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого хоёр оронтой тоогоор өссөн нь үйлдвэрлэлийн салбарын дижитал өөрчлөлт, шинэчлэлийг хүчтэй дэмжив. Эхний 10 сард программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 2073.7 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь эхний 3 улирлынхаас 0.2 пунктээр нэмэгдэв. Үүнд: Аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 186.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 хувиар өсөж, өсөлтийн хурд нь эхний 3 улирлынхаас 3.8 пунктээр нэмэгдсэн байна.
