solongonews
Ли Жэ: Гал сөнөөх, шивээс хийх хоёр миний хувьд адилхан үнэ цэнэтэй
2018-06-06 10:50
Ли Жэ: Гал сөнөөх, шивээс хийх хоёр миний хувьд адилхан үнэ цэнэтэй.

Шивээсчин Ли Жэ

Гал сөнөөгч шилдэг цэрэг асан Ли Жэ 2005 онд цэргээсээ халагдаад шивээсчин болсон бөгөөд өнөөдөр хамгийн алдартай, хамгийн үнэтэй нэгэн болжээ. Шивээсчдийн салбарт орсон 14 жилийн хугацаанд тэрээр нэг сая гаруй шүтэн бишрэгчтэй болсон ба жилийн орлого нэг сая юаниас давсан байна. Ү Чилүн гэх мэт Хятадын алдартай жүжигчин, одууд ч шивээс хийлгэхийн тулд дор хаяж 3 сар хүлээдэг гэх юм.

Гал сөнөөгч шилдэг цэрэг асан Ли Жэ

Энэ хүн ямар ч ажлыг маш нухацтай хийдэг нэгэн. Гал сөнөөгч цэргийн албанд байхдаа хоёр ч удаа төрийн гуравдугаар зэрэглэлийн гавьяа байгуулж байв. Мөн Хубэй мужийн Гал сөнөөгч ерөнхий багийн “Шилдэг арван цэрэг”, “Шилдэг арван техникийн мэргэжилтэн” цолоор өргөмжлөгдөж байжээ. 2004 онд Ли Жэ шивээс анх сонирхож эхэлсэн ба “Энэ л миний насан туршдаа хөөцөлдөх зүйл” гэж бат итгэсэн байна. Ийнхүү тэрээр 2015 онд аав ээжээсээ зөвшөөрөл авч, цэргээсээ халагдан, шивээсчин болох замаа эхлүүлжээ.

- Хүү нь армид байхдаа сайн цэрэг байсан шигээ шивээс хийхдээ ч сайн шивээсчин болж чадна гэж Ли Жэ аав ээждээ амлан байж зөвшөөрүүлсэн гэдэг.

Ли Жэ /баруун/ Хятадын алдарт жүжигчин Ү Чилүн /зүүн/-ий хамт

14 жилийн хугацаанд түүний студи өргөжсөөр байсан бөгөөд “Цэрэг шивээсчин” гэх алдар нь ч нэмэгдсээр байлаа. Олон жил шивээс хийхдээ тэр “үлгэр түүхтэй” үйлчлүүлэгчтэй бишгүй олон тааралдаж байсан. Найз охиныхоо зургийг бие дээрээ шивээд салсны дараа дээр нь нохойн толгой шивүүлж байсан хүн бий.

Найз охиныхоо зургийг нохойн толгойгоор дарсан шивээс

Шивээсээ дутуу хийлгэж алга болчихоод арван жилийн дараа нэмүүлж шивүүлдэг хүн ч байсан.

Арван жил үргэлжилсэн шивээс

Найз охиноо гомдоочихоод буруугаа мэдэрсэн захидлыг нуруун дээрээ шивүүлдэг хүн бий.

Захидал шивүүлж буй залуу

Ээжийнхээ зургийг шивүүлсэн залуу 

- Харин надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэгэн гэвэл 20 гаруй настай залуу байсан. Ээжийгээ алдаад гуньж гутраад зовж явахад нь нагац ах нь над дээр авчирсан юм. Ээжийнхээ зургийг царвуу дээрээ шивүүлэхийг ах нь түүнд зөвлөжээ. Тэр мөн дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Ээж нь түүнтэй “хамт” байдаг болсноос тэрээр тун удалгүй зовж шаналахаа больсон гэж Ли Жэ дурсан ярьж билээ.

“Өдөрт ганцхан үйлчлүүлэгч хүлээж авна”-Энэ бол түүний олон жилийн ажлын зарчим.

Ли Жэ /зүүн/

- Надаар үйлчлүүлэх гэж ирсэн хүн бүрээс нэгэн зүйлийг лавлан асуудаг. Юуны төлөө шивээс хийж байгаа? Шивээс гэдэг хүнийг насан туршид дагадаг учраас маш хянуур хандах ёстой гэж би ойлгодог гэж тэрээр ярилаа.

Шивээсний урлаг хөгжихийг дагаад шивээс нь хүмүүсийн сайхан дурсамжаа мөнхлөх нэгэн арга хэлбэр болсон нь түүний утга учрыг өргөжүүлсэн аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Тенсент сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл