solongonews
ӨМӨЗО-ны Засгийн газар болон Шанхайн үнэт цаасны солилцооны газар хамтран ажиллана
2020-12-03 20:34
ӨМӨЗО-ны Засгийн газар болон Шанхайн үнэт цаасны солилцооны газар хамтран ажиллана

    Энэ сарын 02-ны өдөр ӨМӨЗО-ны Засгийн газар, Шанхайн үнэт цаасны солилцооны газар хооронд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ Шанхай хотод болсон байна. Тус үйл ажиллагаанд ӨМӨЗО-ы дарга Бү Шяолинь, Шанхайн үнэт цаасны солилцооны газар Намын хэсгийн нарийн бичгийн дарга Хуан Хун Юань нар оролцож, цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, хөрөнгийн зах зээл болон бодит эдийн засгийг гүнзгий уялдуулах тухай үзэл бодлоо солилцож, гэрээ үзэглэсэн байна.

    Талууд шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зах зээлд хөтлөн оруулах, Өвөр Монголын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нийлүүлэх болон засгийн газраас үнэт цаасыг тараахыг дэмжиж ажиллах, тал нутгийн онцлог шинж бүхий банк санхүүг бий болгох зэрэг салбарын хүрээнд бүх талаар иж бүрэн хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцсон байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Талын дуу хоолой Вчат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл