solongonews
Чяо Вэйгүе Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхантай уулзлаа
2019-04-28 10:01
Чяо Вэйгүе Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхантай уулзлаа.

Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, хотын байнгын орлогч дарга Чяо Вэйгүе 04-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайханаар ахлуулсан баг хамт олныг хүлээн авч уулзан, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаар ярилцсан байна.

Чяо Вэйгүе дарга Б.Баярсайхан нарыг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд: Сүүлийн жилүүдэд Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын биеллийн дор Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны төсөл чухал ахицтай байгаа. “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт хуралдах гэж байна. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломжийг авч ирэн, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь хоёр улс дэмжлэгийг авах нь ойлгомжтой. Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газар идэвхтэй зохицуулж, Монгол Улсын талын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, төмөр замын шугамыг хамтын ажиллагааны бүс хүртэл засаж, засмал замын тээврийн хэмжээг өргөтгөн, төмөр замын тээвэрлэлтийг нөхөж, хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааны суурийг сайн тавих хэрэгтэй. Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтад оршиж байгаа асуудлыг даруйхан шийдвэрлэж, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ажил хурдан шуурхай явагдаж ашиглалтад орохыг баталгаажуулж, хоёр улсын ард түмэнд ашиг хүртээхээр хичээн зүтгэнэ гэлээ.

Б.Баярсайхан илэрхийлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Хятадын “Бүс ба зам”-ын санаачилга хоёр улсын эдийн засаг худалдаа, соёл зэрэг хүрээн дэх солилцоо хамтын ажиллагаанд маш их өгөөжтэй бөгөөд Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь “Бүс ба зам” санаачилга доорх чухал агуулга болно. Эрээн хот болон Замын-Үүдийн хөгжилд маш их нөлөөлөх нь тодорхой юм. Бид Эрээн хотын дурдсан асуудлыг тусгаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, боомт нэвтрэх асуудлыг шийдэн, төслийн ажлыг хурдасгах болно гэлээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : elht
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл