solongonews
Хүний бие дээр зурсан гайхамшигт урлаг
2014-10-24 15:28
Гайхамшигт уран сэтгэмж

        Герман улсын зураач Gesine Marwedel өвөрмөц сэтгэж хүний бие дээр ер бусын гайхамшигтай зургууд зуржээ. 27 настай энэ уран зураач Германы Дортмунд хотноо мэндэлсэн.  2010 онд гэрэл зурагчин Thomas van de Wa түүний зургуудыг интернэтээс хараад нүүрэн дээрээ өнгө өнгийн хээ угалз бүхий зураг зуруулах санал тавих хүртэл тэрээр зотон даавуун дээр зурж завгүй ажилласаар байсан  юм.  Харин түүнээс хойш зураач  бүсгүй хүний бие дээрх зургийн урлаг руу орохоор эргэлт буцалтгүй зорьжээ.

    Зураач зургийн төлөвлөгөө загвараа гаргахдаа тухайн хүний биеийг амьд урлаг болгон бүтээхэд гар, хөл, моделийн гадаад байдлыг нь гойд сайхан байдлаар төсөөлөн дүрсэлж, хүнийг бүхэл биеэр нь хотон шувуу, фламинго /flamingo/ болгон хувиргаж, тэр ч бүү хэл хүний тархи болгон өөрчилж ч чадсан байна. Ийнхүү зурахад ихэвчлэн 4-7 цагийн хугацаа, заримдаа бүр 12 цаг ч зарцуулдаг. Тэрээр нэг удаа бүжигчин найзаа урьж илүү хэцүү хүнд хувилбараар зурсандаа улам ч их урамшсан гэнэ. Gesine Marwedel заримдаа байгалийн гоо үзэсгэлэн, амьтан эсвэл аливаа нэгэн хэлбэр дүрсийг харж, эсвэл үйлчлүүлэгчдийнхээ саналыг уран бүтээлдээ тусган шинэ санаа сэдлээр баяжуулан зурсаар байна.

 

 

                      Бэлтгэсэн: Э.Үржинханд

                      Эх сурвалж: chinadaily.com

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл