Хятадын Экологи, хүрээлэн буй орчны яамны сар тутмын хэвлэлийн бага хурал 7-р сарын 26-нд болж, хэвлэлийн төлөөлөгч Лю Юбинь хурал дээр хэлэхдээ “2021 оны эхний хагаст Хятад улсын экологийн нөхцөл байдал үргэлжлэн сайжирч, агаарын чанар сайтай өдрийн тоо тогтвортой нэмэгдэж, РМ 2.5-ын дундаж хэмжээ 35 микро грамм / шоо метр болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.9 хувиар багассан байна. Түүнчлэн усны чанар ч сайжирч, үндэсний хэмжээд I-III зэрэглэлийн чанар бүхий усны нөөцийн хэсгүүдийн эзлэх хувь 81.7 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж, V зэрэглэлээс доогуур чанар бүхий усны хэсгүүдийн эзлэх хувь 1.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ. Үндэсний хэмжээнд хөрсний экологи ерөнхийдөө тогтвортой байж, эрсдэлийг үр ашигтай тогтоон барьсан" гэжээ.
2021 оны эхний хагаст экологи үргэлжлэн сайжирчээ
2021-07-26 21:45
2021 оны эхний хагаст экологи үргэлжлэн сайжирчээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
