solongonews
XIII удаагийн Хятад, Монгол, Оросын бартаат замын ралли тэмцээнд эхлэв
2019-06-25 16:52
XIII удаагийн Хятад, Монгол, Оросын бартаат замын ралли тэмцээнд эхэллээ.

      Өвөр Монголын Улаанцав хотын захиргаа, Монгол Улсын Олимпийн зөвлөл, ОХУ-ын БНБУ-ын спортын яам, Өвөр Монгол Авто машин, мотор Спортын холбооноос санаачлан зохион байгууслан XIII удаагийн Хятад, Монгол, Оросын бартаат замын ралли тэмцээн 06-р сарын 23-нд Улаанцав хотод нээгдлээ.   

      Хоёр өдрийн хугацаатай мотоцикл, бартаат замын машины талбарын тэмцээн, Картин машины тэсвэр шалгах тэмцээний Хятад улсын дотоодын уралдааны хэсэгт Бээжин, Тяньжинь, Шанхай, Өвөр Монгол зэрэг муж, орон, хот болон Монгол Улс, Орос зэрэг улс орны 200 гаруй тамирчид өрсөлдөнө.  Мөн Хятад, Монгол, Оросын бартаат замын ралли тэмцээн Өвөр Монголын Улаанцав хотоос хөдөлж, Эрээн  хотын боомтоор Монгол Улсад орж, Монгол Улсын өргөн говь, тал нутаг, элс цөлийг туулан, 8 өдрийн хугацаатай аялж, хамгийн эцэст нь Оросын Байгаль нуурт очиж тэмцээн өндөрлөх юм байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл