solongonews
Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.доллар хүрэх магадлалтай
2018-06-07 19:39
Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.доллар хүрэх магадлалтай.

Хятадын ХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 07-нд Бээжин хотноо: - Ойрын жилүүдэд Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өсөлт хурдтай, өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй, нөөц ихтэй байж, энэ жил хоёр талын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэжээ.
2017 онд Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ 84 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.8 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний 04-р сард 31.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27.3 хувиар нэмэгджээ. Хоёр орны худалдааны өсөлтийн хурд Хятадын бусад түнш орнууд дунд тэргүүлж байна. Гао Фэн: Манай түнш орнуудаас ОХУ 2017 онд 11-рт орж байсан бол одоо 9-рт орж, энэ онд хоёр талын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтаас үзвэл, 2017 онд Хятад улсаас ОХУ-д оруулсан хөрөнгө оруулалт 2 тэрбум 220 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар нэмэгдэж, шинээр гарын үсэг зурсан төслийн гэрээний хэмжээ 7 тэрбум 750 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 191.4 хувиар нэмэгдсэн нь "Бүс ба зам" дагуух орнууд дундаа үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл