solongonews
Хятад,Оросын стратегийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын удирдагчид уулзав
2023-02-22 10:24
Хятад,О.росын стратегийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын удирдагчид уулзлаа

   Орон нутгийн цагаар 2023 оны 02-р сарын 21-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И Москва хотноо ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Платонович Патрушевтой уулзжээ.

Хоёр тал өнөөгийн олон улсын стратегийн нөхцөл байдлын талаар ярилцаж, жинхэнэ олон талт үзлийг хамтран хэрэгжүүлж, нэг талыг барьсан бүх хэлбэрийн дээрэлхүүлэлтийг эсэргүүцэж, олон улсын харилцааг ардчилсан болгож, дэлхий дахины олон туйлт хөгжлийг дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, дэлхийн засаглалыг сайжруулахын төлөө илүү их хүчин чармайлт гаргахаар тохиролцов. Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай дэмжиж, хүйтэн дайны сэтгэлгээ, блокийн сөргөлдөөн, үзэл суртлын сөргөлдөөнийг нэвтрүүлэхийг эсэргүүцэх ёстой гэж үзсэн байна.

Мөн хоёр тал Украины асуудлаар санал солилцлоо.

Зохиогч: ХУАН ХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл