solongonews
Их өгөгдлийн салбарын үзэсгэлэн нээлтээ хийлээ
2019-05-28 10:43
Хятадын олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу энэ сарын 26-нд Гүйянь хотноо нээлтээ хийлээ.

Энэхүү яармагт дэлхийн “Big data” буюу их өгөдлийн салбарын төлөөллүүд оролцож буй бөгөөд “Шинэ хөгжил-тооны ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, энэ салбарын хөгжил болон хамтын ажиллагааны чухал асуудлыг хэлэлцэх юм. 
Тавдугаар сарын 29-нд өндөрлөх тус арга хэмжээний хүрээнд дээд хэмжээний уулзалт хэлэлцээр, цуврал форум, үзэсгэлэн, тэмцээн, их өгөгдлөөр шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг мэдээлэх зэрэг нийт 162 үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Түүнчлэн 55 улс, бүс нутгаас 25 мянган зочид төлөөлөгч оролцохоос гадна “Google”, “Dell” зэрэг Америк, Их Британи, Герман, Орос, Израйль, Энэтхэг гэх зэрэг 25 улсын 156 гадаадын аж ахуйн нэгж оролцох аж
 Дашрамд дурдахад, интернэт, нийгмийн сүлжээ, ухаалаг утас, мэдрэгч төхөөрөмжүүд хором мөч бүрт маш их өгөгдлийг үйлдвэрлэж байдаг. Үүнийг “Big data” буюу их өгөдөл гэж нэрлэдэг байна. Төлбөрийн карт уншуулах, интернэтээс хайлт хийх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос эхлээд таны хаашаа явж, юу хийж байгаа үйлдэл бүхэн өгөгдөл болон хувирч, хадгалагддаг. Их өгөгдлийн тусламжтайгаар нийгмийн асуудлуудыг ч шийдвэрлэж буй. Ухаалаг нийтийн тээврийн систем, гамшгийн хяналтын систем, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их өгөгдлийг мөн ашиглаж байна.  

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл