Гаалийн ерөнхий газраас сүүлийн өдрүүдэд нийтлэхдээ, энэ оны эхний 8 сард манай Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 20 их наяд юанийг давж, энэ жилийн хугацаанд экспортын хэмжээ нь анх удаагаа эерэг өсөлтөнд хүрсэн гэжээ.
Гаалийн тоо бүртгэлээс үзвэл энэ оны эхний 8 сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 20.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ. Үүний дотор экспортын хэмжээ 11.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар нэмэгдэж, импортын хэмжээ 9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буурсан байна.
Наймдугаар сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 2.88 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар нэмэгдэж, үүний дотор экспортын хэмжээ 1.65 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар нэмэгдэж, импортын хэмжээ 1.23 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувт буурсан байна.
Гадаад эдийн засаг худалдааны их сургуулийн холбогдох судалгааны хүрээлэнгийн дарга Шин Чяовань илэрхийлэхдээ, манай Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын хэмжээ үргэлжлэн сайн хөгжиж, гадаад худалдааны сууриа тогтворжуулсны зэрэгцээ бас дэлхийн эдийн засгийн сэргэлт болон хөгжлийг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.
