solongonews
Өвөр Монголоо орноо дэлхийд таниулсан гоо бүсгүй-Үйлс
2016-09-18 18:40
2014 онд зохиогдсон Хятад улс дахь Дэлхийн миссийн 54 дэх удаагийн салбар тэмцээний эцсийн шатанд монгол охин Үйлс өөрийн гоо үзэсгэлэнт зүс царай, авьяас билэг, ур чадвараараа шалгаруулалтын даваа бүрийг өндөр үнэлгээтэй давж, тэргүүн байранд шалгаран монгол охины гоо үзэсгэлэн, авьяас чадварыг дэлхийн тайзнаа бишрүүлсэн юм.

    -Монголоороо гоёж, монгол хэлээрээ ярьж, аяган бүжиг бүжиглэн, монгол үндэстнийхээ соёл урлагийн содон сайхныг дэлхийн тайзнаа харуулсандаа маш өндөр сэтгэгдэлтэй явдаг. Мөн Өвөр Монголчуудаа, Өвөр Монгол орноо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож байгаа болохоор нэг талаар маш их ачаалалтай байсан гэж Үйлс ярьж байлаа.

     Өнөр баялаг хуучин Баргын талд төрж өссөн, галбир төрх, соёл боловсролын гоо үзэсгэлэнг хослуулсан Үйлс маань монгол бүсгүйн үзэсгэлэнг Хятад улс төдийгүй дэлхий дахинд таниулсан юм.

“Гоё бүсгүй гэхээр л зөвхөн ганган үзэсгэлэнтэй, гоё бие галбиртай гэж олонх хүмүүс ойлгодог. Тэмцээнд би гоо үзэсгэлэнтэй бүсгүй эрүүл саруул ухаан, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, бусдад тусархаг хандаж, олон талын өндөр мэдлэг боловсролтой байх нь хамгийн чухал гэдгийг мэдэрсэн. Олон арван тэмцээнд оролцох тусам би өөртөө улам итгэлтэй болж, ажил амьдралын явцад өөртөө улам өндөр шаардлага тавих болсон гэж Үйлс итгэл төгөлдөр ярьсан юм.

Тийнхүү 21 насандаа өөрийн хичээл зүтгэлээр дэлхийн тайзнаа монгол үндэстнийхээ нэрийг дэлхийд дуудуулж, олны өмнө танигдсан.

 Үйлс Дэлхийн миссийн 54 дэх удаагийн тэмцээний Хятад дахь салбар тэмцээний тэргүүн байранд шалгарч, 2015 онд 55-р удаагийн Дэлхийн миссийн тэмцээний  шүүгч,  Өвөр Монгол болон Хятад улсын эцсийн тэмцээний шүүгч, 2015 оны тив хоорондох миссийн тэмцээний онц урьсан шүүгчээр тус тус ажиллаж байлаа.

21 насандаа Үйлс ингэж л өөрийн чармайлгаараа дэлхийн тайзнаа монгол үндэстэнийхээ нэрийг дэлхийд дуудуулж,  хүмүүст мэдрэгдэн танигджээ.

 Үйлс 54-р удаагийн дэлхийн миссийн тэмцээний Хятад дахь хуваарь тэмцээний тэргүүн байрд тодорж, 2015 онд 55-р удаагийн дэлхийн миссийн тэмцээний  шүүгч,  Өвөр Монгол болон Хятад улсын эцсийн тэмцээний шүүгч 2015 оны тивийн хоорондох миссийн тэмцээний онц урисан шүүгчээр оролцсон байна.

       Үйлс энэ жил ӨМИС-ийн Хэвлэл мэдээллийн салбарт суралцаж их сургуулиа амжилттай дүүргэсэн. Анхны гараагаа дэлхийн тайзнаас эхлүүлсэн түүнд улам их амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл