solongonews
Хятадын сансрын станцын анхны цахим хичээл тун удахгүй болно
2021-12-02 21:20
Хятадын сансрын станцын анхны цахим хичээл тун удахгүй болно.

    Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас Хятадын сансрын станцын ашиг тусыг бүрэн ашиглахын тулд Хятадын сансрын станцын анхны цахим хичээлийн арга хэмжээг ойрын хугацаанд шууд нэвтрүүлэг хэлбэрээр зохиох болно гэж мэдээллээ.

  Сансрын станц нь үндэсний сансрын лабораторийн хувьд сансрын шинжлэх ухааны боловсролын чухал бааз бөгөөд боловсролын баялаг нөөц агуулсан байдаг. Ялангуяа, залуу үеийнхэнд сансар огторгуйг хайн судлах шинжлэх ухааны түгээх талаар өвөрмөц давуу талтай. 2013 оны 06-р сарын 20-нд сансрын нисгэгч Ван Япин, Не Хайшэн болон Жан Шаогуан нарын тусламжтайгаар сансар судлалын анхны хичээлээ зохиож, Хятадын хэмжээний бага, дунд сургуулийн 60 сая гаруй өсвөр насны хүүхдүүд шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн байна.

  Энэхүү удаагийн сансрын сатцын цахим хичээл мөнхүү өсвөр насны хүүхдүүдэд зориулалттай. Хятадын сансрын станцын бүтээн байгуулалт, нисэгчтэй нислэг зэрэг агуулгын тойронд хичээллэх болно.

Зохиогч: ЖАО ЖҮЧИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл