solongonews
Өвөр Монголын анхны хурдны галт тэрэг туршилтын аяллаа эхлүүллээ
2017-06-30 09:57
Өвөр Монголын анхны хурдны галт тэрэг туршилтын аяллаа эхлүүллээ.

Өвөр Монголын анхны хурдны галт тэрэг болох Жан Ху зорчигчийн галт тэрэгний Улаанцав аймгийн шугам 6 дугаар сарын 29-ний өдөр туршилтын аяллаа эхлүүлжээ. Жан Ху хурдны галт тэрэг нь Хөбэй мужийн Жан жякөү, Өвөр Монголын Улаанцав, Хөххот зэрэг газрыг дайран өнгөрөх бөгөөд замын нийт урт нь 286.8 км аж. Тус хурдны галт тэрэг нь 2018 онд барилгын ажил нь дуусаж ашиглалтад орох юм байна. 6 дугаар сарын 29-нөөс эхэлсэн Улаанцав-Хөххот зүүн өртөө хүрэх туршилтын аялал нь тус хурдны галт тэрэг албан ёсоор аялах хүртэл үргэлжлэх юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл