Тяньжинаас Хонконг руу хурдны галт тэрэгтэй болов
2019-07-15 10:40
Энэ сарын 10-нд Тянжинаас Хонконгийн Жиү Лүн өртөө рүү Фүшин G305 хурдны галт тэрэг анхны аяллаа эхлүүлээд байна.

Энэ нь Хятад улсын Бээжин-Тяньжин-Хэбэйн эдийн засгийн коридорыг Хонконгтой холбож буй хэрэг юм. Тус хурдны галт тэрэг Хэбэй мужийн хязгаар дахь шинээр хөгжиж байгаа Шүнаны Бай Яндин, Шижяжун, Ханьдань, Жэньжү, Үхань, Чаньша өртөө зэрэг том хотуудын гол гол өртөөгөөр дайрах юм. Аяллын нийт урт нь 2450 километр бөгөөд тус замыг 10 цаг орчимд туулах аж. Эхний өртөөнөөс эцсийн өртөө хүртэлх хоёрдугаар зэрэглэлийн суудлын үнэ 1092.5 юань юм байна.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх
