01-р сарын 01-нд Хятад улсын дэд дарга Ван Чишань Игназио Кассист баярын цахилгаан илгээж, түүний Швейцарын холбооны дэд дарга болсонд нь баяр хүргэв.
Тэрээр баярын цахилгаандаа: Эрх тэгш харилцан хүндэтгэх, шинийг бүтээх, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх Хятад Швейцарын хамтын ажиллагааны үзэл санааны жолоодлогоор Хятад, Швейцар хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрч, хоёр орон, хоёр орны ард түмэнд ашиг тус авчирсан төдийгүй, Хятад, Европын хамтын ажиллагаанд идэвхтэй үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн юм. Өдгөө КОВИД-19 цар тахал дэлхийд даамжирсаар байна. Швейцарын талтай цаашид ч түншийн үзэл санаагаар гар нийлэн цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа цар тахлыг ялан давахад Хятадын тал бэлэн байна. Миний бие Игназио Кассис холбооны дэд даргын хамт Хятад Швейцарын шинэлэг стратегийн түншийн харилцаа гүнзгийрэн хөгжихийг нэмэгдүүлэхийн тулд идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
