solongonews
Төмөр замын зорчигч тээвэр оргил үедээ оров
2018-06-18 20:51
Жуншинь агентлагийн мэдээ: Хятадын төмөр замын ерөнхий компанийн мэдэгдсэнээр, луут завины баярын амралтын сүүлчийн өдөр бол 18-ны өдөр юм.

 

Бүх Хятадын төмөр замын зорчигчдын оргил үе болж, давхардсан тоогоор 12 сая 560 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй  байна. Зорчигчдын буцах аяллын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд бүх Хятадын  төмөр зам 514 галт тэрэг нэмж ажиллуулж байгаа юм.  

06-р сарын 17-нд бүх Хятадын төмөр замаар зорчсон зорчигчид 10 сая 875 мянгад хүрсэн нь ноднингийн мөн үеэс 16.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм гэж сурвалжлагч Хятадын Төмөр замын компаниас мэдээллээ.

06-р сарын 18-ны өдөр бол Луут  завины баяр юм. Олон газрын төмөр замын салбар галт тэрэгний буудал, галт тэрэгт баялаг агуулгатай, луут завины баярын онцлог бүхий соёлын үйл ажиллагаа зохиож, иргэдэд тус дөхөм үзүүлэх үйлчилгээ гаргажээ. Шэньяний төмөр замын товчооны корпорацын Яньжи, Хүйчүнь зэрэг галт тэрэгний буудал зан үйлийн онцлог бүхий  үйлчилгээ нээж, зан үйлийн тоглолт хийж, жуулчдад зориулан цэцгийн баглаа барьж, өнгөт дээс сүлжин, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Ши-Аний төмөр замын корпорацын  G98 галт тэрэгт "Луут завины баярын оньсого таавар"-ын уралдаан, навчинд будаа боох зэрэг үйл ажиллагаа зохиож, тус арга хэмжээнд жуулчид олноор оролцсон  байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл