solongonews
С амин дэм хэрэглэхэд эмчийн заавар чухал
2023-01-30 16:47
С амин дэм хэрэглэхэд эмчийн заавар чухал

Эмч нарын зөвлөж байгаагаар С амин дэмийг хэтрүүлэн хэрэглэх нь огт хэрэглэхгүй байснаасаа ч илүү хор хөнөөлтэй гэдэг. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтээгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр. Жишээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхөрнө, турна.

Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Гэхдээ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй. Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл