
“Нэг хуруугаараа дохиод, хоёр хуруугаараа хайчлаад, гурван хуруугаараа онилоод” гэж Үхань хотын Жан Ань дүүргийн Лао Дүн гудамжны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захирал Мао Жүнь-Инь “Хүүхдүүд”-ээ хурууны дасгал хийлгэнэ.
Мао Жүнь-Инь энэ жил 70 насны давааг давж байгаа бөгөөд Үхань их сургуулийн эмнэлгийн дээд сургуулиас тэтгэвэрт гарсан багш. Тэрбээр гэртээ амран сууж болох байсан ч сэтгэцийн гажигтай иргэдийг асран харгалзах Янь Гуан асрамжийн газраа үүсгэн байгуулж, тэдний “Ээж” нь болжээ. Одоо 7 “Хүүхэд” асран харгалздаг ба бага нь 19-тэй, том нь 55 настай. Тэд 3-р болон 4-р зэрэглэлийн сэтгэцийн гажигтайн дээр IQ нь хэдхэн настай балчир хүүхдээс ямар ч ялгаагүй. Тэдэнд зааж сургахад маш их тэвчээр хэрэгтэй. Хялбархаан хурууны дасгалыг Мао Жүнь-Инь 20 гаруй удаа зааж, нэг цаг гаруйн хугацаа зарцуулан байж сургасан ч төдөж удалгүй ихэнх нь мартаж орхино.
Мао Жүнь-Инь хэлэхдээ: -Эдгээр “Хүүхэд”-ийн ар гэрийнх нь амьжиргааны төвшин доогуур, заавал нэг хүн цаг заваа гаргаж асран халамжлах хэрэгтэй. Харин Янь Гуан асрамжийн газар маань нээгдсэнээр тэдний ар гэрийнхэн сэтгэл тайван ажиллах болсон хэмээн ярина. Даваагаас Баасан гарагт өдөр бүр 9-17 цаг хүртэл “Хүүхэд”-үүд энэ асрамжийн газарт өдрийг өнгөрүүлдэг.
Ван Ли энэ жил 55 настай бөгөөд асрамжийн газрын хамгийн ахмад нь юм. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар тэр урьд нь их хаалттай бөгөөд цочромтгой байсан. Янь Гуан энд ирснээр өдөр ирэх тусам нээлттэй болж, танил хүмүүстэйгээ тааралдвал яриа хөөрөөтэй, Мао багш шиг “Сайн ээж” байсны ач шүү дээ хэмээн ярьж байлаа.
Мао Жүнь-Инь “Хүүхдүүд”-тэйгээ ойр дотно байхын тулд маш их хэмжээний бэлтгэл ажил хийдэг. Эдгээр “Хүүхдүүд”-ийг энд ирэхээс нь өмнө Мао Жүнь-Инь тус бүрийн ар гэрийн хүмүүстэй нь нарийн ярилцаж, тэдний онцлогийг аль болох илүү мэддэг болжээ.
Эмнэлгийн сургуулийн профессор гаралтай Мао Жүнь-Инь “Хүүхдүүд”-ийнхээ хичээл дасгалын цагийн хуваарийг нарийн гаргаж, үдээс өмнө нь хурууны болон эрүүлжих дасгал хийж, үдээс хойш ажил хийлгэн, тэдэнд цаасан уут хийх, торгон дээр цэцэг хатгах зэргийг заадаг. Мао Жүнь-Инь хичээл болгоныг нарийн чанд заадаг. Хичээлээ тараад Мао Жүнь-Инь тэдэнтэй салхинд гарахын зэрэгцээ завсарлагааны зууш өгнө.
Үдээс өмнө 10 цагт хэсэг хугацаанд хурууны дасгал хийсний дараа Мао Жүнь-Инь тэднийг бусад багш нартай хамт эрүүл мэндийн дасгал хийлгэдэг. “Ван Ли дугуй унах дуртай, гэвч тэр болгон хойш гишгэдэг” гэж хэлэхийн зэрэгцээ Мао Жүнь-Иньд хоёр хөлийг дөрөөн дээр нь тавьж, “Яагаад бас мартчихсан бэ, дөрөөгөө урагшаа гишгэвэл явдаг юм шүү” гэж Мао Жүнь-Инь Ван Лигийн хөлгийг татан урагшаа гишгүүлэн байж дөнгөж эв дүйд нь оруулав.
Хичээл орох явцад тэд нарын бага зэргийн ахиц дэвшилттэй байхыг харвал Мао Жүнь-Инь “Чи үнэн мундаг юм аа”, “Танд нэг цэцэг өгье” хэмээн янз бүрийн аргаар урамшуулдаг. Мао Жүнь-Инь хэлэхдээ: -Эд нар мань жаахан хүүхэдтэй адил аа, илүү урамшуулж байх хэрэгтэй. Мөн тэд нарыг өөртөө итгэлтэй болговол, илүү ахицтай болдог хэмээн ярьж байлаа.
11:30-д “Хүүхдүүд” хооллоно. Мао Жүнь-Инь савтай хоолоо нэг нэгээр нь авчирч, тэдэнд туслан савыг нээж өгнө. Тэднийг хооллож хооронд Мао Жүнь-Инь бусад ажилтнуудын хамт тэд нарт амрах ор бэлтгэнэ. Тэрээр: -Өдөр бүр үдийн цагаар нэг жижүүр багш тэднийг харан амрааж, бусад нь гэртээ харьж хооллодог. Мао Жүнь-Инь Янь Гуан асран харгалзах газраасаа өөрийн амьдарч байгаа дүүрэг хүрэхэд 20 минут алхдаг. Үхань зундаа их халуун, түүнийг гэртээ очиход хамаг хөлс нь асгарч, усан хулгана шиг болдог. Хоёр хүү нь ээжийгээ ийм ачаалалтай ажиллуулахыг хүсэхгүй. Гэвч тэрээр: -Миний бие тэнхээ сайн, нийгэм нийтэд ач тустай ажил бага боловч хийсээр байх болно гэж ярьсан юм.
/Нийтлэлийг Фү Вэнь /
