solongonews
Гадаад худалдааны өсөлтийн хэмжээ урьдчилсан төсөөллөөс илүү гарав
2017-12-26 18:36
Гадаад худалдааны өсөлтийн хэмжээ урьдчилсан төсөөллөөс илүү гарав.

Хятадын Худалдааны Яамны нийтэлсэн шинэ тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятадын гадаад худалдааны өсөлт урьдчилсан төсөөллөөс илүү гарч, бараа  худалдааны өсөлт сүүлийн 6 жилийн шинэ дээд амжилт тогтоож, худалдаа  үйлчилгээний экспортын өсөлт 7 жилийн хугацаанд анх удаа импортын өсөлтийн  хурдаас илүү гарсан байна. 

25-нд Бээжинд зохиогдсон Худалдааны үндэсний  зөвлөгөөнд Хятадын ХЯ-ны сайд Жүн Шань хэлэхдээ: Эдийн засаг, худалдааны  хүчирхэг гүрэн байгуулах "гурван үе шаттай ажиллах" стратегийг хэрэгжүүлэн, 2050  он гэхэд Хятад улс эдийн засаг, худалдааны хүчирхэг гүрэн байгуулах зорилтыг биелүүлнэ. Ирээдүйд Хятад улс хэрэглэгч, худалдаа, гадаад худалдаа зэрэг салбарт  шинэ бодлого хэрэгжүүлнэ гэжээ.
uyifj
Одоо Хятадын дотоодын хэрэглээ, гадаад  худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалтын аль аль нь дэлхийд тэргүүлж байна. Хятадын ХЯ-ны сайд Жүн Шань: Хятад улс эдийн засаг, худалдааны их гүрний эгнээнд орлоо. Хятадын шинэ эрин үеийн шинэ зорилго бол 2020 оноос өмнө эдийн засаг,  худалдааны их гүрний байр сууриа бататган, 2035 он гэхэд эдийн засаг, худалдааны хүчирхэг гүрэн болж, 2050 он гэхэд эдийн засаг, худалдааны бүх талаар хүчирхэг гүрэн болно гэжээ.
Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш, гадаад худалдаа үсрэнгүй хөгжсөн юм. Гэсэн хэдий ч өнөө цагт гадаад худалдааны хэмжээний хувьд их боловч хүчирхэг биш, шинийг санаачлах чадвар, экспортын бүтээгдэхүүний чанар зэргийг илүү сайжруулах хэрэгтэй байгаа  юм. Хятадын ХЯ-ны Гадаад худалдааны газрын дарга Рэнь Хүнбинь хэлэхдээ: Цаашид олон улсын зах зээл, дотоодын зах зээл, бүтээгдэхүүний бүтэц, аж ахуйн нэгж, худалдааны арга барил зэрэг талаар орчин үеийн дэвшилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй  гэжээ.

"Нэгд, бараа бүтээгдэхүүний экспортоор гол болгож  байсныг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, хөрөнгийн гарцыг уялдуулсан  экспорт болгон өөрчилнө. Хоёрт, өрсөлдөөний давуу талыг үнийн давуу талаас  технологи, стандарт, чанар, үйлчилгээгээр гол болгосон өрсөлдөөний ерөнхий давуу тал болгоно. Гуравт, өсөлтийн хөдөлгөх хүчийг инновацаар гол болгосон хөдөлгөх хүч тийш өөрчилнө. Дөрөвт, бизнесийн орчныг төрийн бодлогоор удирдаж байсныг дүрэмжсэн, хуулийн дагуу, олон улсын болгож өөрчилнө. Тавд, глобал  засаглал дахь Хятад улсын журамлах, олон улсын худалдааны дүрэм журмыг дагаж  байсныг олон улсын дүрмийг тогтоох явцад оролцуулах  болгоно." 

Тухайлбал, гадаад худалдааны шинэ байдлыг бий болгож, хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршиц бүсийн хүрээг өргөжүүлнэ.Боловсруулах худалдааны инновац хөгжлийг ахиулж, импортын идэвхтэй бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, Хятадын олон улсын экспорт импортыг сайтар зохион байгуулна. Бүх Хятадын хэмжээнд гаалиар нэвтрүүлэх нэгдсэн арга хэмжээ зэрэг  худалдааг хялбарчлах арга хэмжээг дэлгэрүүлнэ. 

Тоо бүртгэлээс үзвэл,  2017 оны эхний 11 сарын байдлаар, Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт  хэмжээ 25 их наяд гаруй юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өссөн нь 6  жилийн турших шинэ амжилт юм. Оны эхний 10 сарын байдлаар худалдаа үйлчилгээний  ерөнхий хэмжээ 4 их наяд шахам юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар  нэмэгдэж, экспортын өсөлт 7 жилийн турш анх удаагаа импортын өсөлтөөс илүү  гарчээ.  
Ирэх жил гадаад худалдаа энэ сайн  хандлагаа хадгалах уу гэхэд Рэнь Хүнбинь: Тодорхойгүй хүчин зүйл их байна гэжээ.  

Дэлхий дахины гадаад худалдааны орчинд  тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл их байна. Тухайлбал, Дональд Трампын дурдсан зах зээлийн эдийн засгийн статусыг зөвшөөрөхгүй, Европын холбоо хямдаар борлуулахын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зах зээлийг ноцтой гажуудуулсан гэх шалтгаар Хятадад хямдаар борлуулахын эсрэг шалгалт хийхдээ  орлуулагч орны арга хэрэглэж байна. Үүний зэрэгцээ, худалдааны ивээх үзэл,  даяаршлын чиг хандлагын эсрэг бодлого зэрэг нь ирэх жилийн гадаад худалдааны орчинд маш их нөлөө үзүүлнэ. Америкийн хандлага чухал хүчин зүйл болж,  геополитик, Солонгосын цөмийн асуудал зэрэг олон хүчин зүйл бий гэжээ.   

Тэрээр: Гэхдээ бүх дэлхийн эдийн засгийн  сэргэлт түргэсэж, гадаад худалдаа эрхэлж буй Хятадын аж ахуй нэгжийн инновацийн  чадамж дээшилж байгаа, Төв Засгийн газрын гадаад худалдааны өсөлтийг дэмжих  арга хэмжээ амжилтад хүрсэн зэрэг хүчин зүйлээс болж, ирэх  оны гадаад худалдааны хөгжилд итгэл дүүрэн  байна  гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл