"70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын нэгдүгээр багийнхан 14-ний өдрийн үдээс өмнө Чингис хаан үндэсний ойн парктай танилцаж сурвалжиллаа.
Ордос хотын Эзэн хороо хошууны Өвс, ой шугуйн товчооны дэд дарга Сүнь Липин бидэнд танилцуулахдаа: - 50, 60-аад оны үеэс энэ хавийн цөлжилтийг сааруулж, 90-өөд он болоход элс манхныг тогтворжуулсан. Үүний улмаас 2011 онд улсын зэрэглэлийн ойн паркийн бүтээн байгуулалтыг дурдсан гэлээ.
Ийнхүү 2014 онд Өвөр Монголын Чингис хаан улсын ойн паркаар батлагджээ. 2015 онд улсын ой шугуйн товчоогоор албан ёсоор батлан зөвшөөрөгдсөн байна.
Чингис хаан улсын зэрэглэлийн ойн парк Эзэн хороо хошууны дунд хэсэгт байрлаж, 38.6 мянган га талбайтай, хоёр хэсгээс бүрддэг бол энэ нь тус бүр Чингис хааны онгоны хэсэг ба Тэмээн хадан цагаан нуурын хэсэг болно. Чингис хааны онгоны бүс нь Чингис хааны онгоноор төв болгож байна.
Тус парк нь ирээдүйн бүтээн байгуулалтдаа нүүдлийн соёлын хүчин зүйлсийг идэвхтэй ашиглан, Чингис хааны онгоны аялал жуулчлалын нөөц баялаг, намгархаг газар, элсэн цөл зэрэг байгалийн нөөц баялаг хийгээд морь уралдах, бөмбөг тоглох зэрэг спортын төрлөөр дамжуулан ойн нөөц баялагтай уялдуулж, ойн аялал жуулчлалын чанарыг дээшлүүлэхээр төлөвлөж байна.
Биологийн олон төрлийг хамгаалан, амьтан голтон өсч үржсэн, орчин үеийн ойн салбарын дэвшилтэт техник мэргэжлийг дэлгэн харуулж, ойн аялал жуулчлалыг хослуулан элсэн цөл, ногоон бүрд бүхий ойт хээрийн бүс хэлбэрийн ойн паркийг байгуулж, улмаар Хятад улсын ойн экологийн барилга байгууламжийн нийтлэг үлгэр жишээ болгох юм.
