solongonews
Хоёр вакцинд зах зээлд нэвтрэх зөвшөөрөл олгов
2021-02-28 20:47
Хоёр вакцинд зах зээлд нэвтрэх зөвшөөрөл олгов

    БНХАУ-ын Үндэсний Эмийн хяналтын удирдлагын газар өчигдөр дотоодод бүтээсэн COVID-19 коронавирусын болох “Cansino Bio” компани болон “Wuhan institute of Biological Products, Sinopharma” компаний вакцинуудад зах зээлд нэвтрэх нөхцөлт зөвшөөрлийг олгосноо зарлалаа.

        Эдгээр вакцинуудыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд тохиромжтой гэж үзсэн. Үүнээс өмнө Хятад улс дотоодын “Sinopharma”, “Sinovac” компаниудын бүтээсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.

Улмаар зөвшөөрлөө авсан хоёр вакциныг нэмбэл Хятад улсад одоогоор хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн дөрвөн вакцин байна.

Үүний гурав нь вирусыг амьгүйжүүлэх аргаар гаргаж авсан вакцин бол “Cansino Bio” компаний бүтээсэн вакцин нь булчирхайн вирусыг зөөвөрлөж, дахин нэгтгэх аргаар гарган авсан вакцин юм.    

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : БНХАУ-ын Үндэсний Эмийн хяналтын удирдлагын газрын алан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл