Мөрөөдөлдөө хөтлөгдөн гадагш явдаг байсан бол одоо цагт нутаг буцан мөрөөдлөө биелүүлэх болжээ. Олон арван залуус итгэл, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн эрэмгий гэгээлэг сэтгэлээр нутаг орондоо буцан шинэ арга технологиор тариалан эрхэлж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дөрвөн зүг найман зовхист гарган том зах зээлийг нээх боллоо.
Тэд өргөн уудам хээр талд оюун ухаан, хөлс хөдөлмөрөө зориулан нутаг орноо бүтээн байгуулж тосгоны хөгжилд хөг нэмэн хөдөөгийн сэргээн босголтод идэвхтэй оролцон эх дэлхийд залуу насаа мөнхөлнө.

Ван Лулу нэрс түүж байгаа нь Зургийг: Цао Ян
Шаньши мужийн Жяншянгийн Лэнкоу суурингийн Хэн Лингуан тосгоны 1990-ээд онд төрсөн Ван Лулу их сургуулиа дүүргээд нутаг буцжээ. Тэрээр тосгоны хэдэн залуустай хамтран нэрс тарьж амжилтад хүрчээ. Одоо тус тосгонд хэдэн зуун мү /1га = 15мү/ нэрс тарьж, Ван Лулу тосгоны иргэдэд зориулсан цахим худалдааны борлуулалтын замыг нээсний дээр барааны шошго бүртгүүлэн улсынхаа өнцөг булан бүрд чанартай амтат нэрс жимсийг зарж борлуулж байна.

Жао Демин Сика бугатайгаа Зургийг: У Тяньвэнь
Шанши мужийн Ханьжун хотын Нинцян шяний Анлехэ суурингийн Тан Жяхэ тосгоны 1980-аад онд төрсөн Жао Дэмин нутаг буцсан бизнес эрхлэгч юм. Тэрээр 70 гаруй Сика буга тэжээж, тосгоны 35 өрхтэй хамтран хамтдаа чинээлэг амьдралыг босгожээ. Буга тэжээснээр өрх бүрийн орлогыг 3000 дээш юаниар нэмэгдүүлжээ.

Лу Яний шинэхэн хураасан жимс Зургийг: Лань Зитао
31 настай Лу Янь Сычуан мужийн Нэйжян хотын Дуншин дүүргийн Сифанбэй тосгоны уугуул бөгөөд олон жилийн турш гадагш хөдөлмөр эрхэлснийхээ дараа 2018 оны сүүлээр төрөлх нутагтаа буцаж ирж, мод тарих мэргэжлийн хоршоо байгуулан 60 гаруй мү /1га = 15мү/ талбай бүхий үржил шимгүй ууланд жимс тариалахыг хөгжүүлжээ. 2019 онд зах зээлд гарган 600.000 юанийн борлуулалтын орлоготой болов.

Хань Зи-Е (зүүн), Хань Зинан нар хүлэмжид Зургийг: Юан Ливэй
Хэбэй мужийн Рэнцю хотын Чу-Ан суурингийн Дуан Жяу тосгонд 1980-аад онд төрсөн ах дүү Хань Зинан, Хань Зи-Э нар 2014 онд төрөлх нутагтаа буцаж ирсэн бөгөөд Ganoderma lucidum ургуулахын тулд 300 гаруй мү газрыг шилжүүлэн авчээ. Тэд гоёл чимэглэлийн болон эмийн хэрэглээ гэх мэт олон үнэ цэнтэй Ganoderma lucidum-ийг тариалжээ.

Чен Хуйчүнь цэцэрлэгтээ тоор түүж байгаа нь Зургийг: Синьхуа
Жэжян мужийн Жяшин хотын Наньху дүүргийн Фэнцяо сууринд тоор жимс тариалдаг эртний түүх бий. Тоорын хүрээлэнд өссөн 1980-аад онд төрсөн Чен Хуйчүнь сургуулиа төгсөөд төрөлх хотдоо тоор зарах хүсэлтэйгээр бизнесээ эхлүүлэхээр иржээ. Тэрээр онлайнаар шууд борлуулалт хийж тоор жимсээ улс орны өнцөг булан бүрд зардаг байв. Тэрээр тоорыг жингээр борлуулдаг байснаа хэсэг хэсгээр худалдах болов.

Фэн Шутао усан үзмээ хамгаалж байгаа нь Зургийг: Лю Жифэн
Шаньдун мужийн Дунинг хотын Дунин дүүргийн Шикүө суурингийн Лаожиа тосгоны Фэн Шутао хэмээх залуу их сургуулиа төгсөөд нутаг буцан усан үзэм тарьж, гэрийнхээ үүдэнд бизнес эрхлэхээр гэр бүлийн ферм байгуулжээ. Баяжихын тулд ойролцоох тосгоны 30 гаруй иргэнийг удирдан бизнес эрхэлж байна.

Абдулла Умер (дунд) тариалан дахь бараагаа онлайнаар борлуул байгаа нь Зургийг: Дин Лэй
1990-ээд онд төрсөн Абдулла Умер Шиньжяны Турпан хотод тариачны гэр бүлд төрж өссөн хүү юм. Сургуулиа төгсөөд Ханжүө, Чанша болон бусад газруудад цахим худалдааны чиглэлээр суралцсан бөгөөд 2017 онд нутаг буцан ирж бизнесээ эхлүүлжээ. Нутгийн онцгой бүтээгдэхүүнийг онлайнаар зарж хэдэн жилийн турш хөгжүүлсний эцэст компанийн борлуулалт өнгөрсөн онд 10 сая юаниас давсан байна. Тэрээр "компани + хоршоо + ферм"-ийн аргаар тариаланчдыг орлогоо нэмэгдүүлэхэд хөтөлжээ.
