solongonews
Улсын баярын амралтын аялал жуулчлалын орлогын жагсаалтыг гарав.
2019-10-09 16:00
Хятад улсын 25 муж орны 10-р сарын 01-ний улсын баярын амралтын аялал жуулчлалын орлогын жагсаалтыг гарав.

Хятад улсын 25 муж орны 10-р сарын 01-ний улсын баярын амралтын аялал жуулчлалын орлогын 10-р сарын 08-ны өдөр хүртэлх байдлыг зарлажээ. Үүнд: Жян Сү мужийн орлого 63.127 тэрбум юаньд хүрч орлогоор тэргүүлж, орлого нь 60 тэрбумыг давсан цорын ганц орон нутаг болсон байна.

Жян Сү мужийг дараалбал Шань Дүн, Сы Чуань болон Хэ Нань муж жагсч, аялал жуулчлалын орлого нь 50 тэрбум юанийг давжээ. Үүнд: Шань Дүн мужийн орлого 57.95 тэрбум юаньд хүрсэн бол Сы Чуань муж 53.042 тэрбум юаньд, Хэ Нань муж 50.2 тэрбум юаньд тус тус хүрсэн байна.

Хүлээн авсан жуулчдын тооноос харахад Шань Дүн, Сы Чуань, Хү Нань, Шань Ши, Хү Бэй, Жян Ши зэрэг мужийн хүлээн авсан жуулчдын тоо давхардсан тоогоор 60 саяыг давж, үүнээс Шань Дүн мужийн жуулчид өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэж, Сы Чуань мужийн жуулчид өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар нэмэгдэн, Хү Нань мужийн жуулчид өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын орлогоороо тэргүүнд жагссан Жян Сү муж нь давхардсан тоогоор 49.7895 сая жуулчин хүлээн авчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл