
Хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн хот суурингийн олон нийтийн соёлын дэд бүтэц тааруу, хөгжил нэлээд буурай байсаар. 1,7 гаруй сая хүн амтай Баяннуур хотоор жишээлэхэд, ганцхан театртай, 7 хошуу шяниас 2 хошуу шяньд л жижиг жүжгийн театртай байгаа орон нутгийн соёлын хөгжлийг хязгаарлаж байна. Тоглолт хийх, соёлын солилцоо явуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад бэрхшээлтэй байна гэж Баяннуур хотын үндэстний дуу бүжгийн хүрээлэнгийн дэд дарга, БХАТИХ-ын төлөөлөгч Жян Лань ярьж байв. Өөрийн дур сонирхолтой ажил үйлсийнхээ хөгжлийн төлөө ямагт сэтгэл тавьж явдаг тэрээр энэ удаагийн “Хоёр чуулган”-аар мөн энэ тухай санал дэвшүүлсэн байлаа.

Өнгөрсөн жилийн бүх Хятадын “Хоёр чуулган”-аар хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн албанаас зохион байгуулсан урлагийн хүрээлэнг олон нийтийн соёлын үйлчилгээний системд оруулах тухай санал дэвшүүлжээ. Түүний саналыг соёлын яам маш хүндэтгэн чухалчилж, түүнд өгсөн хариундаа: - Таны энэхүү санал бодит утга агуулгатай, 2015 оноос баруун хэсгийн бүс нутаг, үндэстний цөөнхийн газар нутгийн урлагийн давуу талыг харуулж, баруун хэсгийн бүс нутаг, үндэстний цөөнхийн газар орны урлагийн бүтээлгийн түвшинг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Өвөр Монгол зэрэг 12 муж (орон, хот)-ийг дэмжих цар хүрээнд хамууруулна. Одоогоор бид сангийн яам зэрэг байгууллага нэгжтэй харилцаж, “13 дугаар 5 жил”-ийн хугацаанд баруун хэсгийн бүс нутаг, үндэстний цөөнхийн газар нутгийн тайзны урлагийн бүтээл зэрэг талаарх дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэжээ.
Соёлын яамнаас сайхан хариулт өгсөн нь түүнд хязгааргүй их итгэл зориг түрүүлжээ. Энэ жил тэр хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн олон нийтийн дэд бүтцийн бүтээн байгуулалт дахь хөрөнгө оруулалтыг цаашдаа нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлжээ.
