solongonews
Жөү Эньлай агсны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал
2018-04-10 09:48
Москва хотноо Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгээс “Жөү Эньлай агсны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 04-р сарын 09-нд зохион байгуулав.

   БНХАУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Хүй, Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Мезенцев, Оросын Шинжлэх Ухааны Академийн Алс Дорнодын судалгааны газрын дарга Луганин нарын зэрэг хүмүүс хуралд оролцож үг хэлсэн байна. 

Элчин сайд Ли Хүй:

- 1950 оны эхээр ноён Жөү Эньлай “БНХАУ, ЗХУ-ын найрсаг холбоотны харилцан туслалцах гэрээ”-г боловсруулах ажлыг даргалж, гарын үсэг зуран, БНХАУ, ЗХУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааны хууль эрх зүйн маш чухал үндэс суурийг тавьж өгсөн. Тэрээр урьд хожид долоон удаа ЗХУ-д айлчлан, ЗХУ-ын удирдагчидтай олон удаа яриа хэлэлцээр хийж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд гарамгай хүчин зүтгэл гаргасан юм гэж хэллээ. 

Мезенцев:

- Ноён Жөү Эньлай Хятад улсын хөгжилд маш их гавьяа зүтгэл гаргасан төдийгүй Орос, Хятадын найрсаг харилцааны түүхэн дэх чухал зүтгэлтэн, хоёр орны харилцааны хөгжлийн өнөөгийн ололт амжилт бүхэн түүний хүчин чармайлттай салшгүй холбоотой юм. ХКН-ын ХIХ их хурал шинэ эриний Орос, Хятадын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хоёр орны харилцаа хөгжих нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай учраас хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор, найрсаг хүмүүсийн шаргуу зүтгэлээр хоёр орны харилцаа улам саруул ирээдүйтэй золгоно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл