Олон нийтийн анхаарлын төв болсон ӨМӨЗО-ны Х удаагийн Төлөөлөгчдийн Их Хурал 11 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэл Хөххотод зохион байгуулагдлаа.
Тус хурал ХКН-ын ӨМӨЗО-ны IX удаагийн Төлөөлөгчдийн Их Хурлын ажлын тайланг баталсан байна. Энэ ажлын тайлан Өвөр Монгол орон чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрлэх үе шатанд Орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулалтын төсөл, Хятадын умард бүс нутгийн үзэсгэлэнт бүс нутгийг бүтээн байгуулах зэрэг төслийн төлвийг харуулж чадсан. Энэ нь Өвөр Монголын өөрчлөлт шинэчлэл болон Өвөр Монголын орчин үеийн бүтээн байгуулалтын ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь Өвөр Монголын бүх шатны Намын хороо, Намын гишүүн болон ард түмний хамтын үр бүтээл бөгөөд Өвөр Монголын ирээдүйн үйл ажиллагааны ажлын хөтөлбөр болсон аж. Хурлаар дамжин баталсан бүх шийдвэр, хурлын бүх үр бүтээл Өвөр Монголын өөрчлөлт шинэчлэл болон Өвөр Монголын орчин үеийн бүтээн байгуулалтын ажилд чухал ач холбогдолтой бөгөөд Өвөр Монголын хөгжлийн шинэ түүхийг бичиглэнэ гэдэгт бат итгэлтэй байна.
