solongonews
Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын чухал өгүүллийг суралцах тухай судлан ярилцах хурал хийв
2018-10-19 17:10
ӨМӨЗО нь Хятад улсын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын чухал өгүүллийг суралцах тухай судлан ярилцах хурал хийв.

Хятад улсын “Ядуурлыг бууруулах өдөр”  10-р сарын 17-ны өдөр тохиож, ӨМӨЗО нь Хятад улсын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын чухал өгүүллийг суралцах тухай судлан ярилцах хурал хийж, “Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын өгүүллийн түүвэр”-ийг системтэйгээр суралцахын зэрэгцээ судлан ярилцжээ.

“Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын тухай өгүүллийн түүвэр” гэх ном нь 8 тусгай сэдэвтэй. Ши Жиньпиний 2012 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 06-р сар хүртэлх чухал яриа, тайлан, илтгэл, цохолбор, заавар зэрэг 60 гаруй чухал бичиг материалын 242 өгүүллийг сонгон оруулав. Хуралд оролцсон төлөөлөгчид эдгээр чухал өгүүлэл нь шинэ цаг үеийн Хятад улсын ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын чухал онцлог болон шинжлэх ухаанч жам ёсыг гүн гүнзгий харуулав. Хятад улсын онцлог бүхий социализмын ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх онол болон практикийн хамгийн шинэ үр дүн мөн. Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлог бүхий социализмын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Шинэ цаг үеийн зөв зохистойгоор ядуурлыг бууруулах зангилааны ажлын шинжлэх ухаанч зүг чиг ба үндсэн журамлал болно хэмээн ойлголцсон байна.

Хурал дээр 11 байгууллага нэгжийн холбогдох хүмүүс өөр өөрийн ажлын байр, үүрэг хариуцлагатайгаа уялдуулан дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын чухал өгүүллийг суралцсан ойлголт, ололт амжилтаа ярилцав. Мөн өгүүллийн үзэл санаагаар дараагийн ажлаа хэрхэн ахиулах тухай санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. ӨМӨЗО-ы шууд харьяа байгууллагын ажлын хорооны холбогдох байгууллага нэгж, ӨМӨЗО-ы хэсэг тэнхим товчоо болон ядуурлыг бууруулах байгууллага нэгж, хэсэг аймаг хот, хошуу шяний ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх алба болон баг тосгонд суугаа ажлын хэсгийн төлөөлөгч нийт 60 гаруй хүн судлан ярилцах хуралд оролцжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл