solongonews
НҮБ-ын чуулган дээр хэлэлцсээр байна
2021-03-22 19:51
НҮБ-ын чуулган дээр хэлэлцсээр байна

    Саяхан Анкераж хотноо болсон Хятад, Америкийн дээд түвшний стратегийн яриа уулзалт дөнгөж өндөрлөмөгц хоёр орны дипломат ажилтнуудын уулзалтын талаарх асуудлыг НҮБ-ын чуулган дээр хэлэлцсээр байна.

    Орон нутгийн цагаар 03-р сарын 19-нд Ассошиэйтед Пресс агентлаг, Рейтер агентлаг зэрэг хэвлэлүүд мөн НҮБ-аас зохион байгуулсан арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэх чуулган дээр Америкаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд "Хятад улсын төв засгийн газар Шяньжяны үндэстний цөөнхүүдийн эсрэг ял хийсэн” гэж Хятад улсыг харлуулахыг оролдсон байна.

     Үүнийх нь хариуд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин тэр даруйд нь “Америк, Хятад улсын дотоод хэрэгт оролцож байна. Шиньжянд үндэстний цөөнхийг хоморголон устгаж байна гэдэг бол эчнээ далд санаатай худал яриа. Харин ч Америкийн дотоодын хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг олон улс харж байна. Тиймээс Америк бусад орны хүний эрхийн тухай энэ тэрийг ярих эрхгүй” гэсэн байна. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл