solongonews
Ши Жиньпин даргын хийсэн ажлын тайлангаас иргэдийн сэтгэлд хүрсэн 19 үг
2017-10-18 22:38
Аравдугаар сарын 18-нд Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал нээгдэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс ажлын тайлан хийсэн байна. Ши Жиньпин даргын хийсэн ажлын тайлангаас иргэдийн сэтгэлд хүрсэн 19 агуулгыг та бүхэндээ сонирхуулъя.

Нэг. ХКН-ын тэргүүний хандлага ба хариуцлага бол Хятадын иргэдэд аз жаргалыг олгох, Хятадын үндэстнүүдийн хөгжил цэцэглэлтийг бий болгох болно.

Хоёр. Хятадын онцлогтой социализм нь шинэ цаг үед орсон байна.

Гурав. Хятадын үндэстнүүд баяжих хүчирхэгжих шатанд гарсан байна.

Дөрөв. Хятадын нийгмийн гол зөрчил нь ард иргэдийн дунд өдөр тутамд нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ, тэнцвэрт бус хөгжлийн хоорондын зөрчил болж өөрчлөгдсөн байна.

Тав. Хятадын үндэстний агуу их хөгжил цэцэглэлтийг биелүүлэх нь тийм хялбар биш.

Зургаа. Иргэдийн сайн сайхан амьдралын тухай мөрөөдлийг тэмцлийн зорилт болгож, иргэдэд түшиглэн түүхийг бүтээх агуу их үйлсийг бий болгоно.

Долоо. Социализмын шинэчилсэн улс орныг бүх талаар бүтээн байгуулж, хоёрдугаар 100 жилийн тэмцлийн шатанд орох болно.

Найм. Хятадын үндэстнүүд агуу их дүр төрхөөр дэлхийн тайзнаа гарах болно.

Ес. Хятадын хаалга илүү нээгдэх болно.

Арав. Иргэдийн үйл хэргийг иргэд хамтдаа зөвшилцөх нь ард түмэн эзэн сууж, эрх мэдэлтэй болох утга санаа болно.

Арван нэг. Ард түмний эрх ашгийг хамгийн дээд байр сууринд тавих хэрэгтэй.

Арван хоёр. Ард иргэдийг орон сууцаар хангах хэрэгтэй.

Арван гурав. Экологийг хамгаалах дайны ялалтыг олох хэрэгтэй.

Арван дөрөв. Манай арми бол иргэдийн арми, улсын хамгаалалт бол иргэдийн хамтын хамгаалалт болно.

Арван тав. Тайваны тусгаарлах ямар ч хэлбэрийн горьдлогыг зогсоох үзэл баримтлал, итгэл бишрэл, чадвар бидэнд бий.

Арван зургаа. Ард түмэн ямар нэгэн үйл хэрэгт эсэргүүцэх буюу дургүйцлээ илэрхийлэхэд бид түүний эсрэг хамгаалалт хийх буюу залруулах хэрэгтэй.

Арван долоо. Авилгач этгээдийг хаана очсон ч заавал хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй.

Арван найм. ХКН нь үүрд ард түмэнтэй сэтгэл нэгдэнэ. 

Арван ес. Хятадын мөрөөдөл бол бидний нэг үеийнхэн, мөн залуу үеийнхэн болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл