solongonews
Хятадын “COVID-19” вакцин Узбекистанд хүрлээ
2021-03-30 14:06
Хятадын “COVID-19” вакцины Узбекистанд хүрлээ.

Узбекистаны Засгийн газрын худалдаж авсан Хятадын шинэ “COVID-19”-ийн вакцины эхний ээлж 27-ны өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод хүрэв. Тэдгээрийг нисэх онгоцны буудлаас Узбекистан дахь БНХАУ-ын Элчин сайд Жян Янь, Узбекистаны Ерөнхийлөгчийн зөвлөх Абдуваситов, Эрүүл мэндийн сайд Хажибаев, Инновац, хөгжлийн сайд Абдуллахмонов нар угтан авав.

Жян Янь хэлэхдээ: “COVID-19” дэгдсэний дараа Хятад, Узбекистан бие биенээ анхаарч туслалцан, тахлын эсрэг баялаг агуулга бүхий хамтын ажиллагаа өрнүүлж, вакцины хамтын ажиллагаа нь хоёр орны тахлын эсрэг хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Узбекистанд холбогдох Хятадын вакцины бүртгэл дууссан нь Узбекистан Хятадын вакцинд маш их итгэж, дэмжиж байгааг харуулж байна. Эхний ээлжийн вакцин орж ирсэн нь Хятад Узбекистаны тахлын эсрэг хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсны чухал шинж тэмдэг юм. Хятад Узбекистан улстай тахал өвчинтэй тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж, эрт нэгэн өдөр уг тахлыг хамтдаа даван туулахад бэлэн байна гэжээ.

 Хажибаев хэлэхдээ “Узбекистан, Хятадтай хийх вакцины хамтын ажиллагааг чухалчлан үздэг. Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Хятадын “COVID-19” вакцин Узбекистанд олон улсын III шатны клиник туршилтыг эхлүүлж, үр дүнгээс харахад энэ вакцин бараг сөрөг нөлөө үзүүлэхгүй байлаа. Узбекистанд орж ирж буй энэхүү ээлжийн Хятадын “COVID-19” вакциныг тус улсын 3000 гаруй вакцинжуулалтын цэгт тарааж, ард иргэдийг бөөнөөр вакцинжуулах ажлыг хэрэгжүүлэх болно" гэжээ.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл