solongonews
Ли Кэчян Зүүн Азийн дээд хэмжээний XIII уулзалтад оролцов
2018-11-16 11:59
Ли Кэчян Зүүн Азийн дээд хэмжээний XIII уулзалтад оролцов.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд Сингапурын Хурал үзэсгэлэнгийн ордонд Зүүн Азийн дээд хэмжээний XIII уулзалтад оролцов. Хуралд АСЕАН-ны 10 орны удирдагч, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Же Ин, Японы ерөнхий сайд А.Шинзо, Энэтхэгийн ерөнхий сайд И.Моди, Австралийн ерөнхий сайд С.Морисон, Шинэ Зеландын ерөнхий сайд Ж.Ардем, АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пенсе нар оролцож, Сингапурын ерөнхий сайд Лее Сен Лун хурлыг даргаллаа. 

Ли Кэчян: Зүүн Азийн дээд хэмжээний бага хурал байгуулагдсан 13 жилийн турш Зүүн Азийн механизм нь Зүүн Азийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулах чухал индэр болж, олон талын итгэлцлийг нэмэгдүүлэн, бүс нутгийн энх тайвныг хамгаалж, хөгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Тэрээр: Зүүн Азийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх 5 санал дэвшүүлэв. Тухайлбал: Нэгт, олон талт үзлийг баримтална. Хоёрт, чөлөөт худалдааг хамгаална. Гуравт, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын үйл явцыг түргэтгэнэ. Дөрөвт, Бүс нутгийн тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг ахиулна. Тавд, улс төрийн аюулгүй байдлын хэлэлцээ өрнүүлэх зэрэг болно гэжээ.   

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл