solongonews
Хөл яагаад хөлөрдөг вэ?
2019-06-10 16:10
Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 5 хувь буюу 380 сая хүн хэт их хөлрөх асуудалтай тулгардаг.

Тэдгээр хүмүүсийн хөлсний булчирхай нь стресс, айдас эсвэл алхсаны дараа маш их хэмжээгээр хөлс ялгаруулдаг ба энэ нь хөлсний булчин буруу ажиллаж байдагтай хамааралтай юм. 

Мөн хүний биеийн тавхай, гарын алга, суганд хөлсний булчирхай их байдаг. Тиймээс та эдгээр хэсгүүддээ агаарын солилцоо сайн явуулах хэрэгтэй ба гараа угааж, сугандаа хөлсний үнэр дарагч түрхэх шаардлагатай юм.

Харин хөл нь үргэлж гутал дотор битүү байдаг учраас байнга цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс тавхайгаас хэт их хөлс ялгарах нь хөлийг нойтон болгож, эвгүй үнэр гаргадгаас гадна төрөл бүрийн нян бохирдлыг хуримтлуулж, мөөгөнцөр үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байдаг юм. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл