АНУ бол Ковид-19 вирусийн халдвар авсан хүний тоогоор хамгийн олон орон юм.
Их төлөв нэг жилийн өмнө шинэ төрлийн коронавирус буюу Sars-CoV-2 Хятад улсад илэрсэн тухай хэвлэлээр гарсны дараа шинжлэх ухааны эрдэмтэд ийм төрлийн вирус бий гэдгийг анх удаа мэдсэн юм. Гэтэл сүүлийн үеийн нэгэн судалгаанаас үзэхэд, дэлхийн хэмжээнд тахлын халдвар үүсгэсэн Sars-CoV-2 вирус хүмүүстэй нэлээд урт хугацаа хамт оршсон магадлалтай байна.
Дэлхийн хэмжээнд өргөн цар хүрээтэй шинэ төрлийн коронавирусийн өвчин эмгэг үүсгэсэн Ковид-19 вирус бол даруй Sars-CoV-2 вирус мөн гэдгийг ДЭМБ нотолсон байдаг.
АНУ-ын Өвчин эмгэгийн хяналт, урьдчилан сэргийлэх төв CDC-ийн эрдэмтэд “Клиникийн халдварт өвчин” сэтгүүлд судалгааны үр бүтэмжээ нийтэлжээ.
Албаны талаас Ковид-19 вирус ихээр тархан дэлгэрсэн цагийг 2019 оны 12-р сарын 31-нээс эхэлсэн гэж үздэг. Тухайн үед Хятадын Үхань хотын Эрүүл мэндийн товчоо сэрэмжлүүлэг гаргаж, амьсгалын замын нэгэн зүйлийн хачин сонин вирустэй холбоотой өвчний тохиолдлууд илэрснийг мэдэгдэж байв.
Гэтэл түүнээс хойш 11 сарын дараах өнөөдөр, судлаачдын өрнүүлсэн вирусийн үүслийн тухай судалгаа нь, Хятад улс сэрэмжлүүлэг гаргаснаас хоёр долоо хоногийн өмнө Америкийн гурван мужийн 39 хүн нэгэнтээ Ковид-19 вирусийн эсрэг биеттэй болсныг илрүүлсэн байна.
