Шинэ эринд Хятадын төмөр зам хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн их хөгжсөн хурдны төмөр замын сүлжээ болон хамгийн орчин үеийн төмөр замын сүлжээ баригдсан байна. "Өндөр хурдны галт тэргээр аялж,Хятад улстай танилцах"нь хүмүүсийн аяллын хамгийн сайн сонголт болсон бөгөөд өндөр хурдны галт тэрэг нь ч Хятадын шинэ нэрийн хуудас болжээ.Өнөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын явцад ажилдаа мэргэшсэн төмөр замчид хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс болно.
Шинэ эринд Хятадын төмөр зам хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн их хөгжсөн хурдны төмөр замын сүлжээ болон хамгийн орчин үеийн төмөр замын сүлжээ баригдсан байна. "Өндөр хурдны галт тэргээр аялж,Хятад улстай танилцах"нь хүмүүсийн аяллын хамгийн сайн сонголт болсон бөгөөд өндөр хурдны галт тэрэг нь ч Хятадын шинэ нэрийн хуудас болжээ.Өнөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын явцад ажилдаа мэргэшсэн төмөр замчид хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс болно.
Хилийн боомтын төмөр замын ажилтан Ма Рүте
Ма Рүте нь Хятадын Төмөр замын Харбин товчооны Манжуур станцын үйл ажиллагааны цехийн станцын менежер юм. Гол төлөв Манжуур станцын үйл ажиллагааны ажлын аюулгүй байдлын үйлчилгээг хангадаг.
Манжуур станц нь Хятадын хамгийн том хилийн боомтын юм. 2016 онд Ма Рүтег станцын менежерээр ажиллаж байсан үед “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын зангилаа үе байсан тул Манжуур боомт станцын төмөр замын хөдөлгөөний хэмжээ огцом дээшлэн, тээврийн хэрэгсэл маш их ачаалалтай байсан юм. Тэрээр үйл ажиллагааны үр ашигтай байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн хамт ажиллагсадтайгаа цаг нэмж ажиллан, үйл ажиллагааны холбооснуудыг удаа дараа шалган байцааж, галт тэрэгний үйл ажиллагааны мэдээллийг динамикаар ойлгосноор тээврийн хэрэгслийг зохих ёсоор зохицуулдаг байна.Мөн Хятад,Европын галт тэрэгний олон улсын логистикийн саадгүй байдлыг хамгаалж, Хятад,Европын галт тэрэгний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад бат бөх суурь тавьсан байв.
Сүүлийн 10 жилд 20 мянга орчим галт тэрэг Манжуур буудлаар өнгөрөх учраас дүрэм журмыг байнга харж, судлах шаардлагатай.
-Дүрэм журмыг хэрэгжүүлэх нь аюулгүй үйлдвэрлэлд илүү сайн үйлчлэх зорилготой.Газар дээр нь шалгаад олсон асуудлуудаа бичиж аваад, багтаа авчирч, хамт олонтойгоо хэлэлцэж, асуудлыг шийдэж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлнэ гэжээ.
Ма Рүте Хятад,Европын галт тэрэг хурдацтай хөгжиж байгааг нүдээрээ үзжээ. Хэдэн өдөр тутамд нэг галт тэрэгнээс өдөрт арав гаруй галт тэрэг хүртэл Манжуур боомтын замын хөдөлгөөний хэмжээ тогтмол өсч, импорт, экспортын худалдаа ихээхэн нэмэгдсэн.
-Боомтын станцын хүчин чадлыг өргөтгөх, өөрчлөх ажилд би оролцож, сэлгээний ажлын үр ашиг бараг 10 дахин нэмэгдсэн нь Хятад,Европын галт тэрэгний үйл ажиллагаанд илүү сайн баталгаа болсон байна.
-Улс орны хувьд жижиг асуудал гэж байхгүй. Бидний хэлж байгаа үг, үйл ажиллагаа бүр Хятадын үр ашиг, хятадын стандартыг төлөөлж байна. Би боомтын төмөр замчдын нэг болсны хувьд багаа удирдан ажил бүрийг хийж, галт тэрэг бүрийн ажиллагааг зохицуулж, хилийн боомт дээр өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн байна.
Өвлийн олимпын галт тэрэгний ажлын багийн дарга Лю Пань
Лю Пань бол Хятадын төмөр замын Бээжингийн зорчигч тээврийн хэсгийн Жинжан өндөр хурдны төмөр замын "Мөс цасны мөрөөдөл" ажлын багийн дарга юм. 2013 онд төмөр замын ажилтан болж, төмөр замын цонхны үйлчилгээнд 10 жил ажиллаж, Бээжин-Харбины шугам, Бээжин-Гуанжөү зэрэг хурдны галт түргэний ажилтнаар ажиллаж, зорчигч бүрд сайн үйлчилдэг шилдэг ажилтан билээ.
-Миний хамгийн их бахархдаг зүйл бол өвлийн олимпын галт тэрэгний ажлын багийн гишүүдээ удирдан ажиллаж, хамт олонтойгоо хамт өвлийн олимпын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Би эгч дүү нарынхаа хамт "Мөс цасны мөрөөдөл" үйлчилгээний брэндийг байгуулж, өвлийн олимпын бэлтгэлд бэлтгэх эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан байна. Өвлийн олимп, паралимпийн өвлийн наадмын үеэр өвлийн олимпын нийт 97 галт тэрэг үүргээ аюулгүй гүйцэтгэж, үйлчилгээний баталгаат тээврийн ажлыг багийн хамт олонтойгоо амжилттай хийж гүйцэтгэлээ гэж Лю Пань танилцуулсан байна.
Бээжингийн өвлийн олимп, паралимпийн наадмын үеэр Лю Паньд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь гадаад хүмүүс галт тэргээр явахдаа хятад хэлээр маш сайн ярьж байгаа явдал болно. Ялангуяа галт тэрэгний ажилтнууд тэдний ярьсныг ойлгож, харилцаж байгааг хараад тэд бүр ч их баярлан, хятад хэлийг улам сайн сурна гэж хэлж байсан гэнэ.
-Сүүлийн үед олон улсын найз нөхөд улам бүр хятад хэл сурч, Хятадын соёлыг ойлгон мэдэрч, Хятадад аялахыг мөрөөддөг болсон байна. Хятадын өндөр хурдны галт тэрэг нь нэрийн хуудас болж, олон улсын хүмүүст улам бүр танигдаж,хүлээн зөвшөөрөгдөж байна гэжээ.
Өвлийн Олимпын наадмын дараа Лю Пань болон түүний хамт ажиллагсад илүү дулаан, үнэн зөв, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхийг хичээж, өнгөрсөн жилийн тэргэл сарны баярын үеэр галт тэрэг дээр баярын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
-Бид өөрсдийн ажлын талаарх ойлголтоо бодит болон биет бус үйлчилгээгээр дамжуулан зорчигчдод ойлгуулахын төлөө зүтгэн ажиллаж байна. Ингэснээр тэд хамгийн гоё төмөр замын тухай мэдрэмжтэй болох болно гэж Лю Пань хэлсэн байлаа.
Цөлийн гүнд галт тэрэгний аюулгүй байдлыг хангагч Дү Хэ
Дү Хэ нь Хятадын төмөр замын Хөх хот товчооны Бугт хотын эрчим хүчний хангамжийн хэсгийн Бүрээ манх эрчим хүчний хангамжийн ажлын багийн дэд дарга ажээ. 2012 онд цэргээс халагдсаны дараа тэрээр цөл нутаг дахь төмөр замын нэгэн ажилчин болжээ. Галт тэргэнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг цахилгаан зам шугам нь газраас дээш 6 метр орчим байрлах шаардлагатай. Эдгээр цахилгаан шугамыг 6 метрын өндөрт байлгах нь Дү Хэ –гийн гол ажил болно.
-Миний ажлын байр цөлийн гүнд байдаг бөгөөд улирлын уур амьсгалын өөрчлөлт онцгой мэдэгдэж байдаг.Хатуу цаг агаарын нөхцөлд цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж мөн сайн ажиллуулахыг шаарддаг. Энэ нь үйл ажиллагааны стандартыг сайжруулаад зогсохгүй илүү хариуцлага гэсэн үг гэж Дү Хэ танилцуулсан байлаа.
-Шинэ эриний 10 жилд бид өндөр хурдны галт тэргээр Бээжин орох мөрөөдлөө биеллээ. Фүшин галт тэрэг Урт цагаан хэрмийн хажуугаар өнгөрөхөд гэр бүлийнхэн бүгдээрээ маш их сэтгэл хөдөлсөн гэж Дү Хэ хэлсэн байна.
Мөн Дү Хэ хэлэхдээ, өмнө нь "хоёр хүн ажиллаж, дөрвөн хүн түшдэг" хиймэл шатаар гүйцэтгэж хийдэг ажил одоо болоход 50 гаруй хүнийг нэгэн зэрэг өндөрт ажиллуулах боломжтой том тоног төхөөрөмжтэй болсон. Үр ашиг нь хэд дахин нэмэгдсэн бөгөөд хэмнэсэн цагийг мөн илүү их барааг тээвэрлэхэд ашиглаж болно. Говь цөлийг гаталж, Бөхай тэнгисийн эрэг рүү явж буй бараагаар дүүрэн галт тэргийг харах бүрдээ Дү Хэ туйлын их баярлаж догдолдог гэжээ.
Өнөд хурдны галт тэрэгний их тархи болох удирдлагын системийг хамгаалан ажиллагч Жэн Шаоянь
Жэн Шаоянь нь Хятадын төмөр замын Жэнжүө товчооны өндөр хурдны төмөр замын дэд бүтцийн хэсгийн Цахилгаан засвар технологийн төвийн дэд захирал юм. Тэрээр галт тэрэгний удирдлагын системийн засвар үйлчилгээ, менежментийг хариуцдаг.
Галт тэрэгний хяналтын систем нь өндөр хурдны галт тэрэгний аюулгүй ажиллагааны "тархи" болон "навигацийн систем" юм. Энэ систем нь өндөр хурдны галт тэрэг хэр хурдан гүйдэг, хаана зогсдогийг тодорхойлон тогтоодог. Жэн Шаояны ажил бол галт тэрэгний удирдлагын системийн олон мэдээллүүдийн зөв эсэхийг шалгах явдал юм.
-Би сүүлийн 10 жилд Жэнь Шю, Жэнь Ю, Жэнь Фү зэрэг 8 шинэ хурдны төмөр замын галт тэрэгний удирдлагын системийн бүтээн байгуулалт, туршилтад оролцож, Хэнань мужийн өндөр хурдны төмөр замын сүлжээний бий болсон явцыг биеэрээ өнгөрүүлсэн гэж хэлж болно гэжээ.
-Өнгөрсөн онд Бээжин,Гуанжөүгийн хурдны төмөр зам дахин 350 км хэвийн өндөр стандартын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Энэ нь Хятадын хурдны төмөр замгүй байснаас байх болсон, хоцрогдож байсанаасаа тэргүүн байранд орсон явц болно.Өндөр хурдны галт тэрэг хүмүүсийн амьдралыг өөрчилж байдаг. Би бүтээн байгуулалтад нь оролцогч бөгөөд ашиг хүртэгч. 1995 онд Жэнжөү хотоос Чэндү хот хүртэл сургуульдаа явахын тулд хамгийн хурдан К117-гаар аялахад ч 28 цаг зарцуулдаг байсан бол одоо хурдны галт тэрэг ердөө 5 цаг л явдаг. Та галт тэргээр аялахдаа интернэтээр хоол захиалж, кино үзэж, цай уухын зуур зорьсон газартаа хүрчихнэ. Өндөр хурдны галт тэрэг нь хүмүүсийг илүү хэмнэлттэй, хурдан, тав тухтай, шинэ сонголтоор хангадаг болсон гэжээ.
-Хятадын эдийн засгийн амьдралд өндөр хурдны төмөр замын сүлжээ асар их үүрэг гүйцэтгэж байгааг хараад би маш сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтад оролцсоны хувьд энэ ажилд оролцож чадсандаа маш омогшиж байна. Шинэ эхлэх цэг дээр би өндөр хурдны төмөр замын өндөр стандартаар ажиллаж, Фүшин өндөр хурдны галт тэрэг өргөн уудам нутагт илүү аюулгүй, нэн түргэн аялах боломжийг олгохоор хичээн зүтгэнэ гэжээ.
