“Тэнгэрийн нүд” гэгдсэн 500 метрийн диаметр бүхий бөөрөнхий дуран буюу FAST төсөл нь 2007 онд байгуулагдаж, 2011 онд барилгын ажил эхэлж, 2016 онд дуусч, 2020 оны 01-р сард улсын хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор нээгдэж, 2021 оны 03-р сарын сүүлээр дэлхийд нээлтээ хийсэн. Энэхүү дуран нь сансраас ирж буй гэрэл, цахилгаан, соронзон долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалттай хэмжих багаж юм. 2022 оны 07-р сарын байдлаар "Хятадын тэнгэрийн нүд" гэгддэг 500 метрийн дийметр бүхий бөөрөнхий хэлбэртэй дуран нь 660 гаруй шинэ пульсар илрүүлж, ололт амжилтын тэсрэлтийн үе шатанд орж байгаа нь хүний орчлон ертөнцийг ажиглах хязгаарыг ихээхэн өргөжүүлсэн юм.
"Тэнгэрийн нүд" төсөл том оврын дуран үйлдвэрлэх шинэ хэлбэрийг бий болгож, уламжлалт дурангийн хязгаараас давж, түүний хайж мэдрэх мэдрэмж дэлхийн хамгийн том оврын дурангаас 2.5 дахин илүү гарч, үр ашигтай эрж олох орон зайн хүрээ хэмжээ 4 дахин нэмэгдэж, эрдэмтэн судлаачдын мэдээгүй одон орон, огторгуйн үзэгдэл, огторгуйн жам хуулийг нээж байна.
