Сэтгэл гутралыг арилгах: Гадил жимсэнд их хэмжээний тryptophan агуулагддаг. Энэ нь хүний биед ормогц serotonin болж хувирдаг байна. Serotonin нь сэтгэл гутралыг багасгаж, сэтгэл санааг өөдрөг болгож, биеийн алжаал тайлах үйлчилгээтэй.


Сарын тэмдгээс өмнөх таагүй байдлыг арилгах: Гадил жимсэн дэх витамин В6 цусан дахь сахарын түвшинг зохицуулж, сарын тэмдгээс өмнөх таагүй байдлыг арилгадаг.
Цусны даралтыг зохицуулах: Гадил жимсэнд кали их, натри бага агуулагддаг учир цусны даралтын түвшинг маш сайн зохицуулдаг байна. АНУ-ын Хүнс ба Эмийн Албаны захиргаа гадил жимсний тухай зарлал дээр гадил жимс цусны даралтыг бууруулах, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг тухай сурталчлахыг зөвшөөрсөн байна.
Сэтгэцийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь:
Англи улсын 200 оюутнуудад хийсэн туршилтын судалгааны дүнгээр гадил зэрэг кали ихээр агуулдаг жимс өдрийн цагаар анхаарал төвлөрөхөд сайн нөлөөтэй, сургалтын үр ашгийг сайжруулдаг байна.
Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх: Гадил жимсэнд хоолны ширхлэг /Fiber/ ихээр агуулж байгаа нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалж, туулгах эм хэрэглэлгүйгээр өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж чаддаг байна.
Согтолтоос сэргийлэх: Согтохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол зөгийн бал, гадил жимсний уурагтай ус уух. Гадил жимс ходоодыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг ба зөгийн бал нь цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлдэг байна.
Зүрхний өвдөлт, цээж хорсохоос урьдчилан сэргийлэх: Ходоодны хүчил хэт ихэдсэнээс улбаалж зүрх өвдөж, цээж хорсдог байна. Ийм үед гадил жимс идэх нь маш ач тустай.
