solongonews
Ур чадвараа үе үедээ дамжуулсан тосгоны иргэдийн сайхан амьдрал
2021-06-21 10:11
Ур чадвараа үе үедээ дамжуулсан тосгоны иргэдийн сайхан амьдрал

Сурвалжлагчид Юньнань мужийн Юйши хотын Хуанин шяний Ваньяо тосгонтой танилцлаа. Тосгоны Люнянь ваарны газар өглөө “Шинэ бараа” болох нэг хэсгийг шатааж гаргадаг. Вааран цайны багц, вааран лонхоор голлодог бол дугуй хэлбэртэй цагаан, цэнхэр, ногоон, шар зэрэг олон өнгөтэй байгаа нь тэдний сонирхлыг татаж байлаа.

Хуанингийн вааран эдлэл нь 600 гаруй жилийн түүхтэй бөгөөд олон янзын хэлбэр, нарийн бүтэц, тод чимэглэлтэй байдаг. Энэ урлал нь паалантай өнгөөрөө алдартай төдийгүй хүмүүст нарийн бөгөөд энгийн гоо сайхны мэдрэмжийг өгдөг. Ваньяо тосгон нь Хуанингийн ваарны өлгий нутаг юм. Хамгийн эртний Хуанингийн ваараар амьдралын багаж хэрэгслийг голчлон хийдэг байсан бөгөөд тэдгээрийн дотроос аяга их хэмжээтэй байсан болохоор Вань /аяганы хятад хэллэг/ Яо тосгоны нэрийн гарал үүсэл болжээ.

Шанчүнь олон нийтийн дүүргийн намын салбарын нарийн бичгийн даргын орлогч Мао Лэй:

- Ваньяо тосгонд амьдралын хэрэглээний ваар, уран ваар, архитектурын вааран эдлэл үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд ваарны үйлдвэрлэлийн цар хүрээ, нэр хүнд аажмаар өргөжиж байна. 2016 онд тус тосгоны нэг хүнд ногдох орлого 15 мянга орчим юань байсан бол 2020 онд 26 мянган юань болж нэмэгджээ. 2020 онд Ваньяо тосгоныг 3А түвшний аялал жуулчлалын үзмэр, Юньнань мужийн алдартай жуулчны тосгон болгон зарлаж, үүнд мужийн дотор болон гадна талаас жуулчид их ирэх болсон.

Ваньяо тосгоны вааран плитаны муур /Күньминий хөдөө орон нутгийн ардын нэг төрлийн зан заншил, орон сууцны төвөөс дээш дээвэр дээр плитаны муур байрлуулдаг/, вааран цайны аяганууд нь Хуанин вааран эдлэлийн уламжлалт урлалын гоо үзэсгэлэнг хадгалж үлдэхийн зэрэгцээ орчин үеийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хийц хэлбэр, хэв маягийг хослуулсан нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Ярилцлагын үеэр гадаадын Хятад дахь сэтгүүлчид ваарын эдлэлийн студи байгуулсан Ху Вэньсэнь, Хү Вэньжие ах дүүс Далигийн Вэйшань шянь нутагтай, их сургуулиа төгсөөд Ваньяо тосгонд вааран эдлэлийн урлалд суралцахаар ирж, өөрийн студи байгуулан тосгонд гэр бүл зохиосныг мэдэв. Ваняо тосгон нь Хү Вэньсэний гэр бүл гэх мэт гадаадын авьяаслаг хүмүүст суурьшуулах давуу эрхийн бодлогыг олгосон бөгөөд бодлогын удирдамжаар Ваньяо тосгонд "80-аад оноос хойших", “90-ээд оноос хойших" залуус ирдэг байна.

Шанчүнь олон нийтийн дүүргийн намын салбарын нарийн бичгийн даргын орлогч Мао Лэй:

- Би Ваньяо тосгоны уугуул хүн. Төгсөөд Шишуанбаньнад ажиллаж байгаад Юй Ши хотод буцан ирсэн. Хожим нь хөдөө нутгийнхаа өөрчлөлтийг харж, тосгондоо буцахаар шийдсэн. Миний хийсэн зүйл гадаадад бизнес эрхэлж байгаа хүмүүстэй харьцуулбал өчүүхэн ч байж болох. Гэхдээ би төрөлх нутгийнхаа төлөө ямар нэгэн зүйл хийнэ гэж бодож байна. 2016 онд Ваньяо тосгонд буцаж ирснээсээ хойш тосгоны намын гишүүд, боловсон хүчнийг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэж ирлээ. Тосгоны оршин суугчдыг удирдан тосгоны өнгө үзэмжийг сайжруулж, вааран эдлэлийг өвлөн хамгаалж хөгжүүлсэн. Сүүлийн таван жилд тосгоны оршин суугчдын амьдрал сайжирч, нээлттэй солилцоонд вааран урлагийн технологи шинэчлэгдсээр байна. Одоод хөдөө тосгоныг сэргээх шинэ зорилтын дагуу тэд тосгоны хамтын эдийн засгийг бэхжүүлж, хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл