solongonews
Дэлхийд гайхагдсан “Өвөр Монголын практик”
2017-09-15 17:02
Дэлхийд гайхагдсан “Өвөр Монголын практик”

Өдгөө Эрээнхотод салхи гарахаар л тэнгэр газар нийлүүлсэн элсэн шуурга босдог үе нэгэнтээ түүх болжээ. Элсэн шуурга босох нь олон зүйлээс шалтгаалдаг боловч газар нутгийн цөлжилттэй илүү их холбоотой байдаг.

ӨМӨЗО-ны цөлжсөн газрыг хянан шалгасан тав дахь удаагийн бүртгэлээс үзвэл Өвөр Монгол орны цөлжсөн газар нутгийн талбай 609,2 мянган км2-аас давсан бөгөөд бүх бүс нутгийн талбайн 51,1 хувийг, мөн тачирдсан газар нутаг 407,8 мянган км2 болж, бүх бүс нутгийн талбайн 34,48 хувийг тус тус эзэлсэн байна.

- Өвөр Монгол орны цөлжсөн, тачирдсан гэзар нутгийн талбайн хэмжээ мөн их байсаар байгаа боловч олон жилийн засан сайжруулах ажлын дүнд 15 жилийн турш үргэлжлэн буурсан. Цөлжсөн газрын хэмжээ 2009 оныхоос 416 мянган гагаар, тачирдсан газрын хэмжээ 2009 оныхоос 343 мянган гагаар тус тус буураад байна гэж ӨМӨЗО-ны Ой шугуйн танхимын ерөнхий инженер Чэ Шүхуа ярьлаа.

Олон жилийн туршид Өвөр Монгол орноос цөлжилтөөс сэргийлэх ажлаар Хятад улсын умард хилийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бүтээн байгуулах болон эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг ахиулах стратеги бодлогын арга барил болгов. “Нийгэмшүүлсэн арга хэлбэрээр элсийг засан сэргээхийг дэмжих”, “Аж үйлдвэрлэлээр элснээс сэргийлэн засах ажлыг удирдах”, “Аж үйлдвэрлэлээр хөдөө аж ахуйг хөгжүүлэх”, “Орчин үеийн арга барилаар элснээс сэргийлэн засах үр бүтээлийг дээшлүүлэх” зэргийг баримтлан Өвөр Монгол орны цөлжилтийг зогсоож, цөлжилт болон тачирдлын талбай бүгд буурсан байна. Ялангуяа, зарим газар нутагт “Цөл газар ногоон бүрд болон хувирсан” гайхамшигтай нөхцөл байдал бий болж, “Элс урагшилж, хүн ухарч” байсан нь “Ногоон нэмэгдэж, элс хорогдсон” түүхт өөрчлөлт хийв. Хөвчийн элсийг засан сэргээсэн нь Өвөр Монгол орны цөлжилттэй тэмцсэн нэгэн үлгэр жишээ юм.

Шинэ зуунд орсноос хойш ялангуяа, ХКН-ын XVIII удаагийн хурлаас хойш ӨМӨЗО цөлжилттэй тэмцэх ажлыг экологийн соёлын чухал агуулга болгож, “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд гэхэд л Өвөр Монгол орноос нийт 54,6 тэрбум юаний хөрөнгө оруулсан. Экологийн бүтээн байгуулалтын таван том төсөл болон зургаан том бүс нутгийн чанартай ногооруулалтын төслийг хэрэгжүүлэн Өвөр Монгол орны ой шугуйн үйл ажиллагааны шинэчлэл хөгжлийг эрчимтэй дэмжиж, байгалийн ой шугуйн нөөцийг хамгаалах, “Умардын гурван орон”-ы халхавч ойг бүтээн байгуулах, тариалахыг зогсоож өвс мод тарих зэрэг төсөл, засмал зам, хот суурин, айл тосгон, уурхайн орд, Хатан голын хоёр эрэг, Далан Хар уулын өмнө бэл зэрэг гол болох ойжуулах төсөл зэргийг хэрэгжүүлж, бүх орны жилийн дунджаар ойжуулсан талбай 666 мянган га газраас давсан байна.

Мөн Хөлөннуур, Улаансухай, Дааган нуур зэрэг нуур бүрд, нуга газрын холбогдох хамгаалалт, засалтын төслийг нийтлэн хэрэгжүүлж, усны талбай, ус хадгалах хэмжээ, усны чанар зэрэг тал дээр илт сайжирсан юм. Нуга газрыг хамгаалах, тариалахыг зогсоож, нуга газрыг сэргээх зэрэг экологийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэн, нуга газрыг хянан шалгах нэлээд бүрэн төгөлдөр, удирдах системийг байгуулж, 25 хувийн нуга газрыг хамгаалалтын чухал хүрээнд хамруулсан. Мөн холбогдох арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлснээр Өвөр Монгол орны цөлжсөн болон тачирдсан газрын талбай зэрэг хасагдсан гайхалтай амжилт гаргасан байна.

Өвөр Монгол орны цөлжилтөөс сэргийлэн засах талаар гаргасан амжилт бүтэмж нь Намын төв хороо, Төрийн зөвлөл болон Өвөр Монгол орны олон шатны намын хороо, Засгийн газрын зөв удирдлагатай салшгүй холбоотой. Мөн ӨМӨЗО-оос шинжлэх ухаан, мэргэжлээр элсийг засан сэргээх үндсэн чанар, үр дүнг баталсан бөгөөд дүрэм горимыг төгөлдөржүүлэн нийт иргэдийн идэвх хүчийг дайчлан цөлжилттэй тэмцсэн ба элстэй холбоотой ажлуудыг хөгжүүлэн, экологийн аж үйлдвэрийн системийг бүх хүчээрээ бий болгож, хуулийн дагуу элсийг сэргийлэн засах эрчмээ чангатгасан зэрэгтэй холбоотой.

Хятад улсын умард хилийн экологийн халхавч бөгөөд Хятад улсын хэмжээн дэх цөлжсөн газар нутгийн талбай хамгийн их, хамгийн ноцтой муж орны нэг болсны хувьд Өвөр Монгол орон олон жилийн туршид экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талын удирдлагаа чангатгасан байна. Төрийн бодлогоо төгөлдөржүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, шинжлэх ухаанлаг мэргэжлийн төвшнөө дээшлүүлснээр бүх орны цөлжилтийг засан сэргээх ажил хурдтай, чанартай хөгжих болов. Үүнд, бүх орны хэмжээн дэх 5,4 сая га тариалангийн газар, 10 сая га бэлчээрийг хамгаалалтын хүрээнд хамарч, салхины эх, элсний эхийн эрсдэлтэй 17,4 сая га газар болон ус, шороон идэгдэлтэй 10 сая га газрыг анхан шатанд засан сэлбэж, Хатан гол урсан орох шавар шороог 7,4 сая тонноор багасгасан байна. Бээжин, Тяньжиний салхи, элсний эхийг засах төслөөс нийт 1,6 сая га газрын ой шугуйн бүтээн байгуулалтын үүргийг биелүүлж, “Умардын гурван орон”-ы халхавч ойн бүтээн байгуулалтын төслөөс таван жилийн хугацаанд нийт 600 мянган га газрыг ойжуулав.

Цөлжилттэй тэмцэх аянд Өвөр Монгол орон байгалийн нөхцөл байдал, цаг агаарын онцлогтоо зохицсон ган хуурай орны усанд гамтай ойжуулах мэргэжлийг судлан хэрэгжүүлж, маш сайн үр дүнд хүрсэн байна. Тачир бүс нутагт “Битүүмжлэх, агаараас тарих, ойжуулах” зэргийг уялдуулж, битүүмжлэхээр гол болгосон бол цөлжсөн бүс нутагт ургамлыг хамгаалахаар гол болгож, битүүмжлэх болон хүний хүчээр засахыг уялдуулав. Түүнчлэн ус хөрсний идэгдэл ихтэй бүс нутагт жижиг гол горихыг ерөнхийлөн засахаар гол болгон ажиллажээ. Эдгээр шинжлэх ухааны түвшин өндөртэй элсийг засан сэргээх мэргэжил нь Хятад улсын дотоод, гадаадын мэргэжил нэгтнүүдийн гайхал, бишрэлийг төрүүлсэн байна.

Зохиогч: ХАЙ ЧУАНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл