2016 он ӨМӨЗО-ны “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний анхны жил. "Хоёр чуулган"-аар “ӨМӨЗО-ны үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийн төсөл нь гишүүд, төлөөлөгчдийн ярианы гол сэдэв болж, хүмүүс “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай бодлого, арга хэмжээний эргэн тойронд санал бодлоо чөлөөтэй ярьж байна.

Төлөөлөгч Лүө Жихү хэлэхдээ: - “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд бид Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойн баяраа угтаж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах арга хэмжээ сүүлийн шатанд орно. Бид заавал эрүүл хөгжлийг хэрэгжүүлэхийг баримтлан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлж, зорилгоо биелүүлэхээр зүтгэх хэрэгтэй гэлээ.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Лиү Хуа-Ү хэлэхдээ: - “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд оюуны сангийн үйл хэргийг гүйцэд хэрэгжүүлж, макро судалгааг чангатгах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөгөө нь Өөртөө Засах Орны бодит байдалтай нийцэж, хэсэг үйлдвэрлэлийг зах зээлд тушаан, хэсэг үйлдвэрлэлд олгох дэмжлэгээ нэмэгдүүлбэл зохино. Мөн тариалан, мал аж ахуйн хөгжлийн судалгааг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Төлөөлөгч Хөү Янь хэлэхдээ: - ““Арван гуравдугаар таван жил””-ийн төлөвлөгөөнд олон удаа интернэтийн хөгжлийн сэдэв дурдагдав. Энэ тухай дөрвөн санал өгье. Нэг, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэн өөрчлөхийг дэмжих. Хоёр, орчин үеийн үйлчилгээний салбарын аж үйлдвэрийг хөгжүүлэх. Гурав, стратегийн шинжтэй шинэ салбарын аж үйлдвэрийг хөгжүүлэх. Дөрөв, өгөгдөл мэдээллийн хөгжлийг дэмжих зэрэг болно гэлээ.
